А.Бөртэ-Үжин Авъяас шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ

АНУ-ын Пуэрто Рикод болж буй Дэлхийн мисс-2021 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин 130 орны миссүүдийн дунд өрнөсөн Авъяас шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ.

Түүнчлэн олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг 12-т бичигдэж байна.  А.Бөртэ-Үжин уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлж яваа авьяаслаг бүсгүй юм.   

Дэлхийн мисс-2021 тэмцээний шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны Josй Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болох юм. 

Энэ удаа 130 орны миссүүдийн дунд өрнөсөн Авъяас шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорлоо. Шалгаруулалт үргэлжилж байгаа болохоор дараа дараагийн шатанд илүү хичээн оролцох болно. Mobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12-т явж байгаа баяртай мэдээг дуулгая.

Монголчууд бид эв нэгдэлтэй байхдаа ямар хүчтэй бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгаая.

Үндэсний оролцогч, өв соёлоо дэмжицгээе. Үүний тулд та

1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах

2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох

3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх

4. Оруулсан зураг бүрт од дарахад л болно.

error: Content is protected !!