Монгол Улсын Заан Ч.Батзориг ГССҮТ-д АВТО МАШИН бэлэглэлээ

Монгол улсын заан Ч.Батзоригийн гэр бүл Гэмтэт согог судлалын үндэсний төвд HYUNDAI STAREX TQ маркийн авто машин бэлэглэжээ.

“2021 оны 12-р сарын 05-ны өдөр ГССҮТөвийн хамт олонд Монгол улсын заан Ч.Батзоригын гэр бүлээс ТАЛАРХАЛ илэрхийлж Эмнэлгийн тусгай зориулалтын ‘HYUNDAI STAREX TQ’ маркийн авто машин бэлэглэлээ.

Таны гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Чогсомын Батзориг нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

 Тэрбээр анх бөхийн спорт руу орсон талаараа ярихдаа, манай суманд Ч.Бямбадорж багшийн нэрэмжит сумын цол олгох тойргийн барилдаан зохиогддог уламжлалтай байсан юм. 1990 онд уг барилдаанд түрүүлж сумын заан болсон доо. Ерээд оны эхээр манай нутгаас хот орно гэдэг хол, зам харгуй мyyтай, тэрэг техник ч ховор байсан цаг л даа.

Том ахыгаа өвөл хот руу явахад нь улсад ид барилдаж байгаа Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын зураг хөрөг байвал олоод ирээч, бие хаагаар надаас хэр том юм бол үзье гэж захилаа. Хол газрын мань мэт нь ар гэр, адуу мал, аж ахуйн ажил гээд барилдааны арга мэх гэж бараг мэдэхгүй. Ах маань хэдэн сайхан бөхчүүдийн зураг авчирч би ч харлаа.

Цуг харж суусан ах маань Батзориг оо бие хаагаар чамаас хол зөрөөд байх юм алга байна даа гэлээ. Тухайн үед энэ сайхан бөхчүүдтэй барилдах юмсан гэж мөрөөдөж байсан юм. Ингээд 1991 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх эрхэм багш маань нутгаасаа ирээдүйд бөх болох хэдэн сайхан залуу сонгож авсны нэг нь би юм хэмээн ярьсан юм

error: Content is protected !!