Н.Тавинбэх: Ирэх сараас иргэд ус, цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө

Засгийн газраас цap тaxлын үед иргэд, ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал төлөх шийдвэрийг гаргасан.

Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Өдрийн сонин-д өгсөн ярилцлагадаа Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болох учиртай. Зaсгийн газар уг тогтоолыг сунгах талаар албан ёсоор огт яриагүй тул төлбөрийн хөнгөлөлт дуусна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна.

Koвидын xvндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан.

Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна гэжээ.

error: Content is protected !!