Жvжигчин Сэлэнгэ xarac нvцrэлэв

Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээсэн тав дахь жүжигчин болсон билээ. Тэр 18 нас би чамд хайртай, Аз жаргал, Хайр зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн. Найруулагч Б.Чингүүнтэй хуримлаж, ихэр үрсийн ээж, аав болцгоосон гэдгийг уншигч та хэдийнээ мэдэх болсон билээ.

Ч.Сэлэнгэ багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд толиныхоо өмнө дуулж, бүжиглэдэг хүүхэд байжээ. Тиймдээ ч алдартай жүжигчин болох нь түүний хамгийн том мөрөөдөл гэсэн.

Тэр цаг, завтай үедээ ихэр охиндоо хувцас авах дуртай аж. Цаг хугацааг буцаах боломж олговол аль үед очих вэ гэх саваагүй асуултад Хаашаа ч явахгүй. Элэг бүтэн энэ үед дээ л байвал сайхан. Миний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл минь. Тиймээс аз жаргал гэдэг бол Гэр бүл гэж хариулсан.

Гэр бүлээрээ Америкт амьдарч байгаад ирсэн тэрбээр сүүлийн үед рекламанд тоглохыг илүүтэй үзэх болжээ. Нэгэн брэндийн нүүр царай болохдоо ийн хагас нүцгэн зургаа авахуулжээ.

Түүний аав зураг зурах, сийлбэр хийхдээ гаргууд аж. Аавынхаа энэ авьяасыг дууриаж жүжигчин Ч.Сэлэнгэ зураг зурах, сийлбэр хийх дуртай гэнэ. Энэхүү авьяасаа лаа хийж бусдад харуулах болсон билээ. Өөрийн гараар хийсэн лаагаа урлагийн бүтээл болгочихоод хүмүүст бэлэглэж баярлуулах тун дуртай аж.

Мөн тэрбээр чөлөөт цагаараа ууланд авирах, алхах, аялах дуртай. Ч.Сэлэнгэ “Юу бодно тэр биелэлээ олно” гэж хэлэх дуртай бөгөөд бодол биелдэг гэдэгт итгэдэг. Тиймээс дандаа эерэг зүйлийн тухай бодож, өөрийгөө цэнэглэхийг, зөв хүн байхыг хичээдэг гэнэ

error: Content is protected !!