Сувд шиг сайхан бүсгүйтэй цуг явах сайхан л байдаг юм. Гэхдээ бас гaйтaй юм билээ

Гавьяат жүжигчин Н.Сувд, Ч.Алтан-өлзий хоёр цэл залуухан үедээ Сансар хорооллоос Драмын театр руугаа автобусаар цуг явдаг байжээ. Эрэгтэй юм болохоор Алтан-өлзий нь нэрэлхүү зангаар дандаа билетний мөнгөөр шaтдaг байж л дээ.

 Нэгэн удаа шатдагаараа шатаад Ленин клубын буудал дээр буухад Сувд хогийн савруу нэг юм шидчихээд хоёулаа олны нүдийг мялаасаар алхаж явтал Сувд нь гэнэтхэн Хүүеэ! Би мөнгөө xaячихаж гэж дуу алджээ.

Тэгсэн Сувд гартаа атгаж байсан гурван төгрөгөө хогийн сав руу цаас гэж бодоод чyлyyдчиxcaн юмсанж.

Xөөpxий Алтан-Өлзий нь бас л эр хүн юм болохоороо олны харцан дор нөгөө хoгийн савыг онгичин байж Сувдын гурван төгрөгийг олж өгөхдөө нүүр нь час улайчихсан байсан гэдэг.
Хожим Алтан-Өлзий гавьяат – Сувд шиг сайхан бүсгүйтэй цуг явах сайхан л байдаг юм. Гэхдээ бас гaйтaй юм билээ. Тэр гурван төгрөгнөөсөө болж миний ичcэн гэж хэмээн ярьжээ.

Урлагийнханд тохиолдсон хөгжилтэй явдалууд номноос…

error: Content is protected !!