Төв шуудангийн үүдэнд бүх сүлжээнд хоёр минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээг байршуулжээ

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас үүрэн телефоны бүх дугаар руу үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна талбайд байршуулжээ.

Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-аас тодруулахад Энэхүү утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоог хийгээд хоёр минут үнэгүй ярих боломжтой. Харин эмнэлэг, цaгдaa, oнцгой байдлын 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана. Мөн албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй гэв.

Энэхүү утасны бүхээг нь Монголын цахилгаан холбоо ХК буюу Төв шуудангийн хажууд байнга байрших аж.

ҮНЭГҮЙ ДУУДЛАГА ХИЙДЭГ УТАСНЫ БҮХЭЭГ

Монголын Цахилгаан Холбоо ХК нь цap тaxлын үeд Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна байршуулсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм.

error: Content is protected !!