Декорын мастер О.Байгаль хүүхнүүдийг хуйлруулж байна

Цагтаа загварын тайзнаа гунхаж явсан О.Байгаль хатагтай өдгөө Америкт амьдарч буй. Түүний нөхрийг Ч.Сайханбилэг гэдгийг мэдэх биз.

Түүний эхнэр хаа холоос өөрийн бизнесээ удирдан үйл ажиллагаа тасалдуулахгүй явсаар байна. Тэр их бүтээлч нэгэн. Инстаграм хуудастаа ч их идэвхтэй хөгжүүлдэг. Түүний дагагч нар өөрийн гараар урласан декор хийсэн бичлэгийг нь үзэх их дуртай ажээ.

О.Байгаль улирал болгонд зориулж ширээ засалт, гэрээ чимэх декор хийж сонирхуулдаг. Энэ удаад шинэ жилийн чимэглэл хийж хэрхэн гэрээ чимэхийг оруулжээ. Өмнө нь тэр хувцасаа зөв угаах заавар болон угаалгын өрөөгөө чимсэн декорыг хийж байв.

Энэ тухайгаа, Хувцасаа буруу угааснаас болж агшааж байсан уу. Миний хувьд хүүхэд маань ч өмсөж таарахааргүйгээр агшааж байсан тохиолдол гарч байлаа..Тиймээс цаг гаргаж өөртөө болон бусдад хэрэгтэй юм болов уу гэдэг үүднээс, санаагаа хуваалцаж байна. Угаалгын хэсэгтээ хувцасны дотор байдаг заавартай тайлбарыг хэвлэж наагаад ч хамаагүй, хувцасаа зөв угаагаарай, манайхаан хэмээсэн.

Мөн мацаг барьж байв. Түүний хувьд мацаглахдаа бага энерги зарцуулахын тулд ном уншдаг гэнэ лээ.

Түүний хувьд өөрийн гараар хийсэн бүхнээ өөрөө хэрэглэх нь хамгийн сайхан мэдрэмж ажээ.Энэхүү мэдрэмжээ үнэт эдлэлдээ ч мөн тусгадаг нь дамжиггүй. Нэг хэсэг түүний брэндийн Алтан гадас одонт ээмэг олны шүүмжлэлд өртөөд авсан.

Тэгвэл энэхүү ээмгийн билэгдэлийн талаар О.Байгаль Олон дотроос од мэт гялтагнах бүсгүй таныг гэрэл гэгээ, сайхан бүхнээ бусдад түгээж явааcай гэж энэ ээмгээ урлах санаа минь төрсөн түүхтэй. Алтангадас од нь чигийг заагч болж байдаг шиг энэхүү бүтээл нь БАЙГАЛ брэндийн бусад бүтээгдэхүүн загваруудаа чиглүүлж, манлайлж байх болтугай гэж ерөөл тавин урласан юм хэмээн тансаг гоёлоо тайлбарлаж байв.

error: Content is protected !!