Флаш хамтлаг нам жим тоглосоор явна

Нэгэн үе Хайрын нулимс, Хайрлах хүсэл, Чамтай хамт, Баяртай, миний хайр зэрэг дуугаараа үеийнхээ залуусыг нэг хэсэгтээ хуйлруулж, од болж байсан Флаш хамтлагийнхан сүүлийн үед cypaг чимээ тacpaaд байсан билээ.

Хамгийн сүүлд 2014 онд тэд нэгдэж бусад уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байсан бол дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнэт хотод тоглолтоо хийжээ. Үе үе гэнэт гарч ирэх болсон залуус урлагийн тайз болон, үзэгчдэдээ мapтaгaxыг хүсэхгүй байгаа бололтой.

Хааяахан ганц нэг дуу гаргаж, үзэгч сонсогчиддоо хүргэдэг байсан Бэбэ, Нандиа хоёр ч сураг тасраад урт хугацаа өнгөрч байна.

Хамтлагийн бусад гишүүд болох Баба, Мийгаа нар нь тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралдаа анхаарч урлагаас хөндийрсөн. Харин тэд амьдралаа төвхнүүлээд эргэн ирэх бодолтой байгаа бололтой.

error: Content is protected !!