Хувьсал-н Урнаа загвар өмсөж дизайнеруудыг ангайлгав

Дэлхийн стандартад нийцүүлэн барьсан Мөсөн өргөө спортын ордонд өчигдөр загварынхан цуглав. Дизайнер Д.Отгонжаргал O Couture загварын шоугаа хийсэн юм.

Тэр топ моделиудаас гадна жүжигчин бүсгүйчүүдийг загварын тайзнаа алхуулж чадлаа. Хувьсал продакшны захирал, жүжигчин У.Уранчимэг тайзнаа загвар өмсөж дизайнеруудыг ангайлгаж олон хүнээс магтаал сонссов.

Сүүлийн найман жил кино кино гээд тайзан дээр гаралгүй маааш их уджээ… Догдлоод байхаасаа илүү их сандарч айлаа… Загвар өмсөгчдийг маш сайн ойлголоо… Надад бол хэцүү л санагдлаа… Ямар ч байсан хальт бүдэрч өсгий хормойндоо багахан хугацаанд тээглэснийг эс тооцвол арга хэмжээгээ амжилттай дуусгалаа… Намайг дэмждэг үзэгч, инста-найзууддаа баярлалаа…Отгонжаргал дизайнерт баярлалаа…Үнэхээр тансаг бүтээлүүд урлажээ та…

Хамт олонд нь нийт хамтран ажилласан залуус, make up охиддоо талархаяаа…хэмээн жүжигчин бүсгүй загвар өмссөн сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний хувьд 50 нас руу ойртож яваа. Тэрбээр үеийнхэн дундаа нас бол тоо гэдгийг харуулж яваа нэгэн. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөнийг илүүд үзэж хичээллэдэг.

error: Content is protected !!