Нyyц aмрaгийг бaзaгч Пунтик солонгос жүжигчидтэй хамтарчээ

Жүжигчин Пунтик гэвэл хүмүүс андахгүй. Тэрбээр нэг хэсэгтээ л нyyц aмрaгийн дүрийг бaзaгч гэх нэрийг олноос зүүсэн.

Учир нь түүний тоглосон хэд хэдэн кино ар араасаа олны хүртээл болсон. Энэ бүсгүй турьхан гоолиг бас харизмтай уран бүтээлчдийн нэг.

Үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдээсээ нэлээд чинээлэг бийлэгжүү харагддаг гэх. Нөхөр нь ар талаа бүрэн даадаг учраас ямар ч проблемгүй ам.ьдардаг гэдгээ тэр үе үе дурьддаг. Тэр Солонгос, Монгол улсын уран бүтээлчдийн хамтарсан Сүүдрээр гэтэгч гэх нэртэй кинонд тогложээ.

Жүжигчин бүсгүй 7-11-р анги хүртлээ загвар зохион бүтээгчийн улсын уралдаанд тасралтгүй нэгдүгээр байранд ордог байжээ.

Түүнийг уг тэмцээнд орж байгаа гэхээр л хоёрдугаар байрын төлөө өрсөлддөг байсан. Загвараа зохионо, хувцсаа өөрөө хийж, өөрөө өмсөөд, өөрөө тайзан дээр алхана.

Одоо тулсан үед өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцасны загварыг зураад гаргачихдаг хэмээн ярьж байв.

Тэрбээр 37-р точка, Бүтэн aмьдpaл кинонд нууц амраг эмэгтэйн дүр бүтээсэн. Энэхүү хоёр уран бүтээлд хоёр жилийн зайтай тогложээ. Гэхдээ энэ жил 37-р точка дуусах үеэр Бүтэн амьдрал үзэгчдийн хүртээл болсон юм.Кино төдийгүй ямар ч уран бүтээлийн амин сүнс нь эсрэг дүр. Эсрэг дүрийг илүү чадмаг бүтээдэг нь Э.Пүрэвжаргалын том давуу тал, бусдаас ялгарах гол онцлог.Э.Пүрэвжаргал чимэглэл, гар урлал урлах хообийтой, хоол хийх дуртай.

Мөн чөлөөт цагаараа өөртэйгөө ярилцах дуртай, машинаа унаад уулын замаар явахдаа жинхэнэ амар тайванг мэдэрдэг гэнэ. Бас хүнд туслах, сайн үйл хийхийг илүүд үздэг. Хэн нэгэн түүнээс тусламж гуйх, бусдад туслах санал тавихад дуртайяа зөвшөөрдөг гэнэ.

Тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Ханийг нь А.Нямдаваа, хүүг нь Ханхүү гэдэг. Чөлөөт цагаараа таеквондо, кикбоксоор хичээллэдэг. Өнгөрсөн жил Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хичээллэжээ.

error: Content is protected !!