Дvvгээ aврaxын тулд дoлоохон нacтaй oxин голoo тacapтaл тэмцжээ

2014 оны 2-р сард Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь ocгoж aмиa aлдcaн xapaмсaлтaй хэрэг гарсан билээ. . Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг.

Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.

-ЦАГААН САРЫН БЭЛТГЭЛ-

Увс аймгийн Цагаанхайрхан сум нийслэлээс 1300, аймгийнхаа төвөөс 160 км-ийн зайтай. Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай, говь, ой хээр хосолсон 399.4 мянган га нутаг дэвсгэртэй сум юм. Засаг захиргааны нэгжийн тухайд Хулж, Хунт, Даланхуруу, Ар булаг гэсэн дөрвөн багтай. Хунт баг нутаг дэвсгэрийн хувьд уулын өвөр тал газар.

Багийн төв нь сумынхаа төвөөс 40 орчим км-ийн зайтай. Энэ жил багийн төв дээр Ц.Сансарбаярынх өвөлжиж байгаа юм байна. Ц.Сансарбаярынх 20 шахам жилийн өмнө айл болсон цагаасаа хойш Хунт багт мал маллаж ирсэн. Тэдний том хүү нь 17 настай. Хотод оюутан. Удаах нь дүүгээ авраад амиа алдсан талийгаач охин. Хоёр охины дунд зургаан настай хүү бий.

Жил дараалж төрсөн дэрсхэн гурван хүүхдийг нь хүмүүжилтэй, аав ээжийнхээ үгээр байдаг гэж ойр хавийнхан нь магтана.


Жил дараалж төрсөн дэрсхэн гурван хүүхдийг нь хүмүүжилтэй, аав ээжийнхээ үгээр байдаг гэж ойр хавийнхан нь магтана. Эгч нь охин дүүдээ илүү амь байсан гэдэг. Гаравч, оровч хамтдаа хөтлөлцөж өссөн эгчийгээ сургуульд ороход дүү нь дагаж уйлаад, сумын төвд аниатайгаа хамт байх талаар хэсэгтээ яриа болдог байж. Эгчийгээ амралтаараа гэртээ ирэхэд дүү нь бөөн баяр. Явтал нь эгчээсээ холдоно гэж үгүй. Цагаан сарын өмнө эгч нь сар гаруй хугацаанд гэртээ байхаар ирсэн нь дүүд нь том баяр байлаа. Бас тун удахгүй цагаан сар болж, айл хотлоороо шинэлж, бэлэг цуглуулах нь давхар баяр байв.

Томчууд бууз баншаа чимхэж, тавгийн идээгээ бэлтгэх нь охидын хувьд тун зугаатай ажил. Яагаад гэвэл тэднийх ганц гэрээрээ өвөлжиж байгаа. Саахалтынх нь айл гурав, дөрвөн км-ийн зайтай учраас хүүхдүүд тэр бүр ирж очилцоод байж чадахгүй. Цагаан сарын идээ ундаа бэлтгэхэд л саахалтын айлууд нэгнийдээ бөөгнөрч бужигнадаг. Тэгэхээр цагаан сарын бэлтгэл хийх нь багачуудын хувьд үеийнхэнтэйгээ тоглож, уралдан бууз тоолох, өрөх зэрэг зугаатай өнгерөөж болох өдрүүд. Ээж нь хивс гудсаа цэвэрлэж, аав нь хашаа хороогоо цэвэрлэх зэргээр сар шинэдээ бэлдэнэ. Саахалтынх нь айлууд ээлжээр бууз, баншаа чимхэж, тэр бүрт гэрийнхэн нь уригдсан өдрүүд үргэлжилж байлаа.

2014 оны нэгдүгээр сарын 23-ны өглөө. Саахалтынх нь айл бууз, баншаа хийх тухай хэл дуулгаж, “урьсан” болохоор аав Ц.Сансарбаяр нь явахаар болов.

Тэдний гурван хүү ч битүүхэн явах бэлтгэлээ хийж эхлэв. Аавынх нь очих айл охидын үеийн хоёр хүүхэдтэй. Тэдэнтэй тоглож өнжинө гэж бодохоос гоё санагдсан хэрэг. Бас айлын хүүхдүүдийн цагаан сарын гоёлыг харчих далдхан хүсэлтэй. Гэвч аав нь охидыг ээждээ туслах даалгавар өгөөд үлдээхээр болжээ. Ингээд охид ээжтэйгээ үлдэж, аав хүү хоёр мотоциклиор саахалтынхаа айл руу явжээ. Ц.Сансарбаярыг очиход саахалтынх нь айл буузныхаа махыг ч татаж дуусаагүй байв. Бүл цөөнтэй, ажил мөд дуусахааргүй шинжтэй болохоор гэр рүүгээ хөтөлгөө морьтой хүн явуулж эхнэрээ авахуулахаар болжээ.

-ГЭРТЭЭ ҮЛДСЭН ОХИД-

Ээж Гэрэлмаа нь бага үдийн үед саахалтынхаа айл руу явахдаа галдаа хөр нэмж, охиддоо гэрээсээ гарахгүй байхыг захиад үлдээжээ. Өглөө сэрээд л айл руу явж, хүүхдүүдтэй нь тогломоор санагдаж байсан охидын сэтгэл гонсойгоод үлдсэн нь тодорхой. Гэвч саахалтынх нь хүн хөтөлгөө ганц морьтой ирсэн болохоор охидод гэртээ үлдэхээс өөр сонголт байсангүй. “Буузыг нь хурдхан чимхчихээд харанхуй болохоос өмнө хүрээд ирнэ. Харин та хоёр гэртээ дулаахан байж байгаарай” гэсэн ээжийнхээ захиасыг сонсоод үлдсэн охид араас нь бэдчихийг хэн таах билээ.

Охид гэрээ харж байтал 14.00 цагийн үед салхи ширүүсч, шуурч эхэлжээ. Шуурганд малын хашааны хаалга дуугарч, яндан дүнгэнээд эхлэхээр охид айж эхлэв. Яахаа мэдэхгүй байтал дүү Хонгорзул өмнө нь саахалтынхаа айлд нэг удаа очиж байсан, гэрийг нь мэдэхээ дуулгаж. Бүр зургаан настай ахтайгаа хамт өдөр алхаж очоод дажгүй хүрээд ирснээ ч хэлж. Ингээд охид аав, ээжийнхээ араас явахаар болж хувцсаа бэлджээ. Бэлдэнэ ч гэж дээ. Гэртээ өмсч байсан зузаан өмд, хөвөнтэй майк, цагаан ултай гутал дээрээ дээлээ өмсөөд гарч. Ёсыг бодож малгай, ороолтоо шүүрээд гарсан бололтой юм.

Яахаа мэдэхгүй байтал дүү Хонгорзул өмнө нь саахалтынхаа айлд нэг удаа очиж байсан, гэрийг нь мэдэхээ дуулгаж.

Тэднийг гарахад шуурга ид ширүүсч, саахалтынх нь бүү хэл малын хашаа нь харагдахааргүй байжээ. Охид өмнө явж байсан замаараа алхаад байна гэсэн гэнэн итгэлээр хөтлөлцөөд алхчихаж. Цасан шуурганаар, бараг дөрвөн км-ийн зайтай айлыг томчууд ч олохгүй гэдгийг тав, долоохон настай охид яахин мэдэх билээ. Тэдний бяцхан ой тойнд аав, ээжийнхээ халуун нөмөрт очно, айлын хүүхдүүдтэй тоглоно гэхээс өөрөөр даарна, осгоно, төөрнө гэсэн бодол яаж ч орох билээ. Охид сар шинийн гоёлынхоо тухай, саахалтынхны өгөх бэлгийг төсөөлөн хөгжилтэй яриа өрнүүлж байсан ч гэрээсээ холдолгүй даарч эхэлжээ. Гэвч нэгнийхээ гараас чанга атган алхсаар л, алхсаар л…Хаана яваагаа ч, гэр нь аль зүгт байгааг ч мэдэхээ болив.

-ЭРЭЛ-
Ц.Сансарбаяр, эхнэртэйгээ саахалтынхаа буузыг чимхсээр байтал оройтчихов. Ажил яагаа ч үгүй. Гэтэл гадаа шуураад байдаг. Гэртээ үлдсэн хоёр охиндоо санаа нь зовж ээж нь түрүүлээд явахаар болжээ. Ингээд саахалтынх нь залуу Гэрэлмааг гэрт нь хүргэж өгч. Гэртээ иртэл хоёр охин эзгүй. Гарахдаа хийсэн хөр нь цогшоод, гэр нь дулаахан байж. Гарч охидоо дуудсан ч хариу чимээгүй. Хэрэг бишидсэнийг мэдээд нөхрөө “Хурдан ир” гэж саахалтынхаа залуугаар хэл дайжээ.

Эх хүний совин гэдэг онцгой. Айлд сууж, байж болохгүй яарсаар ирэхэд охид нь эзгүй байсанд сандарч шууд гараад алхчихав. Ээжийн эрэл эхлэхэд бараг 17.00 цаг болж байсан гэдэг. Үүнээс цаг орчмын дараа Ц.Сансарбаяр гэртээ ирж, мотоциклиороо араас нь яваад ч охидоо олсонгүй. Арга ядахдаа саахалтынхаа айлуудад хэл хүргэж хотлоороо эрэлд морджээ.

Тэр үед шуурга намжсан ч үдшийн жавар айхавтар байж. Хунт багийн 20, 30 хүн морьтой нь морьтой, мотоцикльтой нь мотоциклиор, явган нь явганаар шөнөжин хайгаад хөөрхий охидыг олсонгүй. Арга ядаад нэг нь сумын төв явж, албаны хүмүүст хэл дуулгаж хүч хавсрахаар хөдөлжээ.

-ЭГЧ НЬ ДҮҮДЭЭ ДУЛААН ГЭХ БҮХ ХУВЦСАА ӨМСГӨЖЭЭ-

Охид хэмжээлшгүйгээр даарч, нүүр нь цантаж урдах зам нь харагдахаа байсан ч хөтлөлцөөд алхаад л байв. Өдөр 14.00 цагийн орчимд гэрээсээ гарсан гэж тооцоход тэд гурван км замыг хэр хугацаанд туулсан бол. Бас цасан шуурганы өмнө хүчин хэрхэн мөхөсдөж сөхрөө бол. Ямар ч л байсан эгч дүүс гэрээсээ гурван км холдсон байв. Хөл, гарны хуруу хорсч, хацар хайраад цааш явж дийлэхгүйгээ мэдсэн охид амсхийхээр сууцгаажээ. Сууна ч гэж дээ, цөхөрсөн хэрэг. Даарсандаа, өвдсөндөө цурхиран уйлах дүүгээ эгч нь зоригжуулж, гарыг нь бүлээцүүлэхээр хошуундаа наана.

Долоохон настай ч дүүгийнхээ дэргэд уйлж улам ихээр айлгах эрх эгчид байхгүй.

Долоохон настай ч дүүгийнхээ дэргэд уйлж улам ихээр айлгах эрх эгчид байхгүй. Харин цаг ямагт дүүгээ бөөцийлж, халамжлах, хайрлах үүрэгтэй. Тийм үүрэг хүлээсэн гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрдэг элэгсэг ард түмэн Монголоос өөр байхгүй биз ээ. Золжаргал охин эхлээд малгайгаа тайлж дүүгийнхээ малгайн дээр давхарлан өмсгөж. Дараа нь ороолтоо давхарлаж өгөөд, хөвөнтэй майкаа тайлж өмсгөжээ. Төд удалгүй дүүгээ хажуу талаар нь хэвтүүлээд дээлээрээ хучиж өгөөд салхин талд нь бондойтол суучихаж, хөөрхий эгч нь. Тэр жаахан амьтны нөмөр гэж юу байх билээ.

Гэхдээ дүүгээ аврахын төлөө голоо тасартал тэмцсэн эгчийн халуун сэтгэлийг жижигхэн биетэй нь зүйрлэхийн аргагүй. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Харин тэр жаахан охинд дүүгээ аврах сэтгэл эхийн сэтгэл шиг л цалгим их байж. Салхин талд нь бөөвийтөл чичрэх эгчийгээ харсан охин дээлийг нь буцааж өгөх гээд сарвайсан бололтой юм. Хэн хэнийхээ төлөөх агуу их сэтгэлийн илрэл болсон жижигхэн дээл охидын дундах жаахан зайд хаягджээ…

Салхины нөмрөөс дүүгээ хамгаалж, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байсан. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, онцгой байдлын газарт хандсан гэнэ. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Хоёр охин олдох үедээ нү.д хальт.рам, ха.руу.сал, зүр.х зог.сом…

С.ХОНГОРЗУЛ ОХИНЫГ Н.А.С БАР.ЧИХ.САН ГЭЖ БОД.ТОЛ МАШИН ДОТОР ГЭНЭТ ХӨДӨЛЖЭЭ

Эрлийн багийнхан охи.дыг на.с бар.чих.сан гэж бодтол машин дотор дүү нь гэнэт хөдөлж, амьтай, голтой байгаагаа мэдэгдсэн байна. Охиныг гар, хөлийг хүйтэн усанд дүрж, эрлийн багийнхан эмнэлгийн байгууллага руу хар хурдаараа давхижээ. Амьс.галаа тасар.тал дүү.гээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ хорвоогоос одсон бяцхан эгчийг сумын төвийн эмнэлгийн цог.цос хад.гал.ах өрөө рүү, харин дүүг нь эмнэлэг рүү авч явжээ. Өчигдөр хамт инээгээд, хөтлөлцөөд гэрээсээ гарсан хоёр бяцхан зүрхний нэг нь зог.сож, нэг нь эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байхыг харах, бодох хамгийн уйтай, цээж хөндүүр.лэж, гол та.сал.маар. Эгчийгээ, дүүгээ хайсан Цасаа хүүгийн харц, хоёр охиноо яах гэж үлдээв дээ гэх аав, ээжийн цөхөрлийн үг тэнгэр нурж байгаа мэт…

Ц.САНСАРБАЯРЫНХ ОСОЛ БОЛСНЫ ДАРАА УЛААНБААТАР РУУ НҮҮЖЭЭ

Осголтын байдалтай олдсон С.Хонгорзул охинд сумын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлж, яаралтай арга хэмжээг авчээ. Охины амь аврагдаж, аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу ирсэн байна. Хөл, гар нь дөрөвдүгээр зэргийн хөлдөлттэй учир олон сар эмнэлэгт хэвтэж, охин дөрвөн удаа мэс засалд орсон гэнэ. Аав нь охиноо сахиж, ээж нь гэртээ хэдэн сарыг элээсэн гэсэн. Харин осол болсноос хэдэн сарын дараа аав, ээж хоёр нь охиноо эмнэлэгт ойрхон байлгаж, сургуульд сургахын тулд хэдэн малаа туугаад Улаанбаатар хот руу нүүжээ. Дээрээс нь талийгач охиноо байнга санаж, бэтгэрч, хамгийн сүүлд дүүгээ тэврээд амь эрсэдсэн газарт нь өдрийн хэдэн арван удаа өөрийн мэдэлгүй очиж, дүүдээ хэлсэн сүүлчийнх нь хэдэн үг чихэнд нь сонсогдож, өөрсдийгөө уучилж чадахгүй байсан учир нүүх сонголтыг хийсэн байна.

Мөн үзүүлсэн лам, бөө нь “Газар нутаг таарахгүй. Охины чинь с.ү.н.с явж чадахгүй байна” гэж хэлсэн учир тэд эргэж буцалтгүйгээр хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хотыг барааджээ. Хонгорзул охин олон удаа хагалгаанд орж, баруун гарын дөрөв, хөлийн таван хур.уу.гаа т.ай.р.уул.жээ. Эцэст нь, монголчуудын өгөөмөр дүүрэн сэтгэл, бяцхан охидыг гэсэн хайрын ачаар БНСУ-д очиж хуруу залгуулах мэс засалд орсон байна. Харамсалтай нь, охины хагалгаа амжилттай болсон ч үр дүн гараагүй гэнэ. Харин 18 нас хүрэхээр нь хуруу залгах мэс засалд орох боломжтойг эмч нар хэлжээ. Аавтайгаа цуг жил гаруйн хугацаанд эмнэлгээс эмнэлгийн хооронд дамжиж, эрүүл болохын төлөө тэмцсэн охины хүсэл 18 нас хүртэл нь биелэх боломжгүй болж, гэртээ ирсэн байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Эх сурвалж: “Өдрийн сонин” www.dnn.mn

error: Content is protected !!