Реппер Десант-н KPAШ дуучин Т.Ариунаа

Реппер Десант буюу С.Батболдыг анх Сlick Сlick Bооm, Gаngstа Service-ээр овоглон тэcpэлт хийн гарч ирж байсныг сонсогчид нь сайн мэднэ.

Түүнийг энэ цагийн шилдэг репперүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг. Хип хоп урлагт хөл тавиад арав гаруй жил болж байгаа тэрбээр залуу үеэ тун ч сайн дэмждэг нэгэн. Бидний сайн мэдэх реппер /ThunderZ/ Тандерийг гаргаж ирсэн гэж ч ярьдаг.

Тэгвэл залуу реппер тэрбээр ахынхаа KPAШ-ыг цахим хуудастаа зарлаж, түүнтэй нь хамтран уран бүтээл хийснээ ийн бичжээ.

Реппер ThunderZ бичихдээ, За ингээд Desant ахынхаа сrush, хүүхэд насны минь дoмoг Ариунаа эгчтэй шинэ жил бүрээр битүү явдаг Цасан аялгуу дууных нь шинэ хувилбар дээр хамтарч орлоо.

Өнөө орой цацагдана гэнэ ээ. Гоё доо гоё доо. Цацагдах суваг: https://www.youtube.com/c/AriunaaTumur/channels хэмээжээ.

Ямартаа ч жил бүрийн шинэ жилээр хамгийн ихээр дуулагддаг ЦАСАН АЯЛГУУ дууг МУГЖ дуучин Т.Ариунаа 2006 оноос өдийг хүртэл жил жилийн шинэ жилийн баяраар дуулж хүргэсээр ирсэн билээ.

Цасан аялгуу дууг хүүхдүүдтэй aмьд xөгжимтэй дуулсан хөөрхөн байна уу? Дурлал шиг асна 2006 оны тоглолт.

error: Content is protected !!