А.Бөртэ-Үжин Дэлхийн мисс-2021 тэмцээний ХАГАС ШИГШЭЭД шалгарлаа

Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн мисс-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний Авьяаслаг мисс шалгаруулалтад тэргүүлжээ.

Ингэснээр тэрээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, Дэлхийн мисс-2021 тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох юм.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургууль-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан туршлагатай юм.

Энэ жилийн Авьяаслаг мисс шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ.

Монголоос 2016 онд А.Баярцэцэг Дэлхийн мисс-ийн Авьяаслаг мисс шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байсан юм.

error: Content is protected !!