Дэлхийн 130 гаруй орны мисс өрсөлдөж байгаа Дэлхийн мисс-2021 тэмцээний финалын шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болж, болж Дэлхийн мисс тодорно.

Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртө-Үжин өрсөлдөж байгаа билээ. Тэрээр Дэлхийн мисс-2021 тэмцээний Авьяас үзүүлбэрийн ялагч болж, хагас шигшээд шалгараад байгаа юм. .

Энэ удаагийн Дэлхийн мисс-2021 тэмцээний финалын шалгаруулалтыг MNC телевиз Улаанбаатарын цагаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны 08:00 цагт шууд дамжуулан хүргэнэ.

Дэлхийн мисс тодрох торгон агшинг хамтдаа тольдон үндэсний өв соёлоо дэлхийд түгээн сурталчилж байгаа мисс А.Бөртэ-Үжингээ дэмжье.


