реппер ThunderZ сoшиалooроо Осоржамааг бaзсaн yy

Монголчуудын оpойг өнгөтэй, амттай болгодог байсан Осоржамааг хэн хүнгүй мэднэ. Орой бүр live хийж, хамгийн өндөр хандалтыг авдаг байсан нь нууц биш.

Ямар сайндаа live бичлэг дундуураа биe зacaxaap явах хооронд нь 30 мянган хүн хүлээж байх вэ дээ. Хандалт, лайк өндөртэй Осороогийн пейжийг Dale Choi гэх хүн олон сая төгрөгөөр худалдан авсан нь саяхны явдал.

Харин сүүлийн үед Осороо чимээгүй болж, реппер Thunder-ын постууд лайк, шейрийг хэд хэдэн мянгаар нь авч байна.

Жишээлбэл Эрт унт л даа гэж бичихэд л 7600 reaction авсан байх жишээтэй. Хэдий Осороогийн 30 мянгын рекордыг эвдэх болоогүй ч тун ирээдүйтэй залгамжлагч болох нь харагдаж байна.

Орчин цагийн охидод уран бүтээлээрээ таалагдах болсон реппер Thunder-ийн Ахиж хоёулаа муудахгүй шүү, Байгаагаар минь хүлээн авах уу зэрэг дууг нь сонсоогүй залуучууд үгүй биз. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг.

Харин тайзны нэрийг нь Thunder гэдэг бөгөөд тэрбээр Монгол Улсын их сургуулийг төгссөн аж. Тухайн үед их сургуулийнхаа 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн ньThunder /Тaндер/ гэж хочилдог байсан гэнэ.

Учир нь дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байснаасаа болж ийм хоч зүүжээ. Тэр нэрээрээ гудамжны реп дэмбээнд оролцохоор бүртгүүлсэн чинь Thunder /Тандер/ гэж дуудаад л ийм нэртэй болсон гэнэ шүү. Тэрнээс түүний тайзны нэрэнд гүн утга агуулаагүй нэр юм байна.

Өдгөө тэрбээр олон уран бүтээлийг сонсогчддоо хүргэжээ. Түүний youtube суваг нь аль хэдийнээ 184 мянган дагагчтай болсон байна. Thunder охидын зүрхийг зүсэгч залуус хэмээх жагсаалтад тэргүүлсэн болохыг харлаа. Фэнүүд нь л үүнийг мэдэх биз ээ.

error: Content is protected !!