А.Туяа: Монгол залуучууд үг даахгүй, хайр даахгүй, ааруул ч даахгүй болсон

Жүжигчин А.Туяа өөрийн цахим хуудаснаа сүүлийн үеийн залуусын талаар бодлоо хуваалцаж, сүүлийн үеийн монгол эрчүүд үг даахгүй, хайр даахгүй, ааруул ч даахгүй юмнууд хэмээв.

Тэрбээр ярихдаа, Аль дээр би Urban talk нэвтрүүлэгт орсон юмаа. Тэгсэн сэтгэгдэл дээр хэдэн залуус ямар аймар аймар юм бичээ вэ. Тэрийг уншаад бүр стрессдээд, инээд хүрчихлээ. Одоогийн залуусын ихэнх нь эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй хүнд ойлгогдохгүй, хэрүүлч болчихсон. Хачин үг даахгүй, хайр даахгүй, ааруул ч даахгүй гаруудад зориулж хэлсэн юм. Монголын эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь гэр бүлээ авч явж байна. Үнэн биз дээ гэжээ.


Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 36 настай, ганц бие бүсгүй. Тэрбээр эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Багадаа их даруухан охин байжээ.

Жүжигчин Туяагийн биеэ авч яваа байдал нь охид эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болдог билээ. Өв тэгш бие галбир,гоо үзэсгэлэнтэй царай төрх, авъяаслаг чадвараараа олон нийтийн харцыг булаам бүсгүй билээ.

Түүний хөгжилтэй зан чанар, эмэгтэйлэг, дэгжин байдалд дуртай нэгэн байхад онцгүй үгс чулууддаг нэгээхэн хэсэг бас байдаг гэнэ шүү. Тэрээр энэхүү байдлыг ерөөсөө ч хүндээр хүлээж авдаггүй байна.

Харин ч эсрэгээрээ муу үгсийг үл тоон, улам өөртөө итгэлтэй болж хайр татам зургуудаа цахим хуудасдаа
нийтэлсээр л байна.

Жүжигчин Туяагийн харц татам, аз жаргал бэлэглэсэн зургууд нь аальгүй ч гэсэндээ, уг зургаас түүний хөдөлмөр нэвт, шувт харагддаг билээ.

error: Content is protected !!