​Moon dance хамтлаг ДАШТ-д 7 дахь удаагаа оролцож 6-р байранд шалгарч Финалистийн цомоо 4 дэх удаа хүртлээ

Moon dance хамтлаг ДАШТ-д 7 дахь удаагаа оролцож 6-р байранд шалгарч Финалистийн цомоо 4 дэх удаа хүртлээ 

Тус хамтлаг ДАШТ-нд үндэсний бахархал болсон Шонхор шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээр, бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох эрхэм зорилгоор оролцох аж.   

MoonDance хамтлаг:  Өчүүхэн ч хувийн ашиг сонирхолгүйгээр, зөвхөн нэг зорилгод нэгдэж, өөрөөсөө гарах бүхий л хүч чадлаа дайчилдаг баг хамт олон маань долоо дахь удаагаа ДАШТ-нд оролцон, 6-р байранд шалгарч #Финалистийн цомоо 4 дэх удаа хүртлээ.  

Олон хүүхэд залуусын үлгэр дуурайлал болж, тэднийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд түлхэц өгөх,

• Үндэснийхээ дахин давтагдашгүй өв соёл, ондоошил, үнэт зүйлийг дэлхий дахинаа таниулах

• Улс үндэстэн, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлыг илэрхийлж, соёл иргэншил оршин тогтносон тусгаар улс гэдгээ олон улсад таниулах• Олон хүнтэй багийн спортыг төлөвшүүлэх

• Монгол хүний ур чадвар, потенциалыг харуулах зэрэг олон талын ач холбогдолтой билээ. 

Биднийг үргэлж дэмждэг гэр бүл найз нөхөд, хамтрагч, дэмжигч нартаа нэр дурдахгүйгээр ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ илэрхийлье. 

error: Content is protected !!