Дуучин Х.Батмэнд Шинэ жилд дуулж хөтөлснийхөө хариуд өөрөөсөө болж зoдyyлжээ

Дуучин Х.Батмэнд сошиал орчинд идэвхтэй байдаг нэгэн. Тэрээр өчигдөр нэгэн арга хэмжээ нь дээр хөтлөгч, дуучинаар ажилласан бөгөөд бусдад зoдyyлж гэмтcэн талаараа өөрийн сошиал хуудастаа оруулжээ.

Тэрээр:  Шинэ жилд дуулж хөтөлсний шан. Надаас өөрөөс болсон. Учир нь залуучуудыг эмх замбараагүй хэмээн шүүмжилсний учир. Ер амралтын газар баяр ёслолын үеэр нөхдүүдтэй дундаа орох ийм л хар гай.тай. Ажлаа гүйцэтгэсэн бол түргэхэн зайлах нь л зөв байдаг.

Гэтэл Батмэнд гуай яасан? Өөрөө эхэлж залуучуудын дургүй хүргэсэн. Би ууж идэж дальжиганасан болохоор шангаа л хүртсэн хэрэг. Ууц нуруу хөх алаг юм болжээ. Эд нарт гомдолгүй. Эр хүнд байдаг л асуудал. Хохь чинь ээ, хохь чинь гэж өөртөө хэлэв. Өөр яалтайв дээ. Болж болж л гэхээс. Заа, энэ яахав Тэрэлжид агаар сайхан байна. Одоо ингэсгээд хотруугаа буцъя даа.

Тэрээр Kopoнaвиpyc өвчнөөс сэргийлэх мoнгол аргуудын нэг бол оймсоо үнэрлэх гэжээ.

Х.Батмэнд: ОЙМСОО ҮНЭРЛЭХ САЙН

Коронавирус зэрэг өвчнөөс сэргийлэх монгол аргуудын нэг бол оймсоо үнэрлэх. Монголчууд хүүхдүүддээ оймсоо үнэрлүүлдэг байсан. Ханиад хүрдэггүй учир тэр. Ингэж хэлэхээр балиар заваан, тэнэг мунхгаар дуудаж баахан дopoмжлох биз. Гэхдээ шивэртэй хүнийг сайхан гэсэн ойлголт онхино биш шүү! Гутлынх нь гаднаас нэвт үнэртээд хамар авчих шахдаг а.й.м.ш.гийн шивэртэй хүн байдаг нь бол машид бvдvvлэг, apчаагүй байдал мөн. Түүнээс арай өөрийг хэлэх гээд байна л даа. Орой унтахаас өмнө оймсны хуруу ордог хэсгийг нэлээн үнэрлэж байгаад унтчихна. Ямар ч шивэргүй хүн байлаа гэсэн ч өдөр жаахан алхчих юм уу, хоёр гурван өдөр усанд орохгүй явчихвал хөлийн хурууны салаа бага ч гэсэн үнэр орж л таараа.

Түүнээ үнэрлээд байхад л ханиад хүрдэггүй. Бүүр огт үнэр гарахгүй бол хуруугаараа хөлийн салаагаа арчаад үнэрлэ! Ямар өөр хэн нэгэн хүний оймс үнэрлэ гэсэн биш, өөрөө өөрөөсөө бузартана гэж үгүй. Хүүхдүүддээ оймсыг нь үнэрлүүлээд хэвшил болгох хэрэгтэй. Дээр үеийн элдэв долоон маяггүй хөгшчүүл хэлэхдээ,

– Одооны залуучуудын маяг нь дэндчихээд оймсоо үнэрлэж чадахгүй юм. Хүний хажууд зохимжгүй ч хүний нүд хариулж байгаад үнэрлээд байх учиртай. Ханиад томуу гэхчлэн амьсгалын элдэв өвчин тусдаггүй юм гэдэг сэн.

Гэхдээ социалист нийгмийн үед бол тэгж хэлсэн хүнийг бараг шopoнд хийх нь холгүй байсан. Оймс үнэрлэх нь байтугай цайны дээж өргөхдөө хүртэл ар өвөртөө хүн харж өргөдөг байсан гэвэл хэтрүүлэг болохгүй дээ. Эхийн рашаан уух буюу, ээжийнхээ шээсийг уух, эсвэл өөрийнхөө шээсийг уудаг, тэр ч байтугай ганц хуруутах гэж өвчинд баасныхаа толгойг түрхээд эдгээж байсан уламжлалтай. Мөн энэ тэнд гарсан бага шиг үрэвсэлд өлөн шүлсээ хэдэнтээ түрхээд л аажмаар зүгээр болчихно.

Монгол хүн, чоно, нохой зэрэг амьтад бол шархаа долоосоор байгаад эдгээдэг гэж үгтэй. Эдгээр домын гэхүү уламжлалт эмчилгээ гэхүү ямарч л байсан та бидний өвөг дээдсийн маань хэрэглэж ирсэн өв соёлыг өдгөө бид мартах учиргүй. Ө.в.д.өх ө.в.ч.и.н шиг хэцүү зүйл үгүй. Гэтэл энэ аргуудыг хэрэглэлээ гээд ө.в.ч.и.н шиг байхгүй нь лавтай. Би бол ээжийнхээ амьд сэрүүнд гэдэс дотор өвдөх, ханиад хүрэхэд өлөн усыг нь уугаад л нам жим болдог байв. Одоо бол өөрийнхөө өлөнг 7, 14 хоногийн дэс дараатай ууж хэрэглэдэг.

Унтахынхаа өмнөхөн хоёр оймсоо тайлаад хамартаа нэг, нэг хүргэж үнэрлээд л орондоо ордог доо. Бөөн корона туссан хүмүүс дунд оймсоо үнэрлэсээр байгаад тусаагүй хүн ч цаана чинь яг над шиг ийн өгүүлж байна даа. Оймсоо үнэрлэцгээ…

error: Content is protected !!