Төрсөн өдрөөрөө нийт 800 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн мисс Б.Бадамцэцэг Нийслэлийн шилдэг залуу болов

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан, бусдыг манлайлан ажилласан Нийслэлийн шилдэг залуу-г тодруулах арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн шилдэг залууг шалгаруулах үйл ажиллагааны хоёрдугаар шатны шалгаруулалтад 57 материал ирснээс дараах есөн залууг 2021 оны шилдгээр тодруулжээ.

ШИЛДЭГ ЗАЛУУ ШАГНАЛЫГ:

Хотын соёлыг түгээгч Л.Лхагважаргал   Спортын түүчээ Б.Бат-Оргил  Уран бүтээлч Г.Алтандуулга Инноваци-шинийг санаачлагч Т.Мөнхбаяр  Хүмүүнлэгийн үйлстэн Б.Бадамцэцэг  Ногоон хөгжлийг дэмжигч Я.Энхбаатар  Энтерпренер Ж.Ганхуяг  Нийгмийн салбарын манлайлагч Н.Булгантамир  Төрийн албан хаагч Х.Алтаншагай нар хүртэв.

Хүүхдийн шүдний эмч Б.Бадамцэцэг Би 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож байна. Энэ онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г өөрийн санаачилгаар нээсэн. Энэ сангийн үйл ажиллагаагаар хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлээд байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 цэцэрлэгийн 100 гаруй хүүхдэд хүрч ажилласан.

Би дөрвөн жилийн турш долдугаар сарын 27-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж, үзлэг оношилгоо хийдэг. Энэ хүрээнд 300 гаруй хүүхдийг шүдийг эрүүлжүүлжээ.

Цаашид эцэг, эхчүүдэд хүүхдийн шүд болон амны хөндийг арчлах, эрүүл мэндийн боловсрол олгох ажил хийнэ. Одоогоор нийслэлийн 17 цэцэрлэгээр явж эцэг, эхчүүдэд нь онлайнаар сургалт явуулсан. Хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл 96.6 хувийн тархалттай байгаа. Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг арчлах боловсрол маш дутмаг байгааг харуулж байна гэв.

Тэрбээр төрсөн өдрөөрөө болон өөрийн санаачлан нээсэн сангийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан нийт 800 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлжээ.

error: Content is protected !!