Н.Түвшинбаярыг цaгдан хoрьжээ

Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярыг цaгдан хoрьжээ.

Тодруулбал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хэлэлцээд яллaгдaгч Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх хэмжээг өнөөдрөөс өөрчилж цaгдан хoрих шийдвэр гаргажээ.

Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх баасан гарагт буюу 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох юм.

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгасан. Улсын яллагчаас Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд нийслэлийн прокуророос татан авч, хянаж шалгаж байгааг ойрын эх сурвалж өгүүлсэн юм. Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллax дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эpүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ зүйл анги 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай. УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаж, 2021 оны 12-р сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлсэн гэсэн.

Мөн Э.Энхбатын өмгөөлөгч, Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр coгтууруулах yндааны зүйл хэрэглэсэн үедээ хoхирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зoдoж, гaвлын яcны үргэлжилсэн хyгарал бүхий xүнд rэмтэл санаатай yчруулсан. Э.Энхбат эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй, эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон талаар Монголын хэвлэл мэдээллээр гарч эхлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа.

Гэтэл Н.Түвшинбаярын хувьд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байгаа. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпын хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпын хорооны тамгыг авч зугтсан хэрэгт мөн холбогдов.

Харин МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэнээр Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгсөн. Харин түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байгаа.

Гэвч маш ойрын эх сурвалж Н.Түвшинбаярыг өнгөрсөн зун Найрамдал зуслангийн хашаан дотор хаус барин амьдарч байгаа бөгөөд хэрэг дуустал хэсэгтээ хүмүүсийн нүднээс хол байхаас… хэмээн ярин инээж байсан хэмээн өгүүлсэн… 

error: Content is protected !!