Энэ жилийн бүх ашиг болох 125 сая төгрөгийг бэлэн мөнгө болгон ажилчиддаа бэлэг болгон өгчээ

Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон.

Гэрэлтмаагийн гутлын дэлгүүрийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх тэрээр хямд бөгөөд чанартай гутал зарaхыг эрмэлздэг бүсгүй билээ. Шинэ бараа ирэх болгондоо өөрийн биеэр цахим хуудаснаа лайв хийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг нь түүнийг хийж байгаа ажилдаа чинь сэтгэлээсээ дуртай болох нь харагддаг бас анзаарагддаг.

Энгийн амьдралаас тэрбумтан болсон Гэрэлтмаа бүсгүй жил болгон шинэ жилийн баярт мөчид хамт, олон ажилчиддаа бэлэн мөнгө бэлэглэн баярлуулдаг. Энэ жилийн бүх ашиг болох 125 сая төгрөгийг бэлэн мөнгө болгон ажилчиддаа бэлэг болгон өгчээ.

Түүнээс гадна Гэрэлтмаагийн гутлын дэлгүүр-ийн цахим хуудсанд идэвхитэй гишүүдээс хамгийн идэвхитэй лайк дарж шэйр хийдэг 20 бүсгүйг тодруулж тус бүр 1 сая төгрөгийн бэлэн мөнгө бэлэглэж баярлуулжээ. Мөн Оны Шилдэг ажилчиддаа 5 сая болон 10 сая төгрөг бэлэглэв.

Гэрэлтмаа: Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон

2009 онд улс залуу гэр бүлд 500к өгсөн. Найзууд маань 500к 2 утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500k аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж миний хүү саятан болоорой гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явууллаа.

Нарантуулаас комиссын 3 пүүзний прэсс аваад Өмнөговьруугаа очоод оёхыг нь оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж эхэлсэн. Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж арчиж хамгийн гоёор өрж янзлана Миний ажлын байр зундаа нар нэвт шарж өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа.

Ажлын байраа 6 сар ажилласаны эцэст 500k төгргөөр худалдаж авсан. 2 жил ажиллаж мөнгөө хурааж Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр анхны хөрөнгө оруулалтаа хийж Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил боллоо. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Би 10 жилийн өмнө мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан бол одоо мөнгөөр өөр зүйл хийхийг мөрөөддөг. Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна. Нутаг минь усгүй хаа сайгүй ган гачиг алтыг нь ухаж аваад орхисон гүн гүн нүхнүүд байна. Мал хуй нүх рүү унаж нутаг ус минь асар их сэндийлэгдсэн.

Миний тарьсан мод ус чийг татаж мал амьтны зоо тэнийж намайг хөгшрөөд хорвоог орхисоны дараа ч гэсэн навчийг нь хөөрхөн ишиг хурга янзага зээр хулан янгир ан амьтан идэж сүүдэрт нь хэвтэж ундаалж байгаасай гэж мөрөөддөг.

Миний төрсөн нутагт мод огт байхгүй задгай гол горхи огт байхгүй би энэ бүгдийг бий болгохын төлөө амьдарлаа зориулна.

error: Content is protected !!