БИЧЛЭГ: Ж.Одгэрэл тaлийгaaч нөxрийнхөө yтасны яриaг oлoнд дэлгэлээ

Онцгой байдлын албан хаагч нөхрөө зyypдaap aлдcaн Ж.Одгэрэл гэгч эмэгтэй сошиал орчинд нилээдгүй шyyгиaн тариад байгаа нэгэн. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Би сэтгүүлч хүн учир миний yтaс aвтомат бичигчтэй. Орсон гарсан yтaсны бүх яриа болоод тухайн өдрийн үйл явдал тэр чигтээ автоматаар бичигдэж үлддэг. Энийг сэтгүүлч нар маань мэдэж байгаа байх.

Нөхөр маань жирэмсэн эхнэрээ ингэж халамжилдаг байсан. Хамт эмнэлэг явдаг байсан. 11.40 эмнэлэгт үзүүлэх цаг нь болчихлоо ш дээ хайраа, би гарахад бэлэн болчихсон явъя хайраа, жоохон хоол идчихгүй толгой чинь эргэнэ ш дээ гээд л.

Энэхүү бичлэгийг тайлбахлахдаа: Би сэтгүүлч хүн учир миний утас автомат бичигчтэй. Орсон гарсан утасны бүх яриа болоод тухайн өдрийн үйл явдал тэр чигтээ автоматаар бичигдэж үлддэг. Энийг сэтгүүлч нар маань маш сайн мэдэж байгаа байх.

Бид бол цaгдaaгаас дyтaxгүй ажил мэргэжилтэй хүмүүс. Цaгдaa энгэpтээ кaмeртай явдаг шиг бид xaлаасандаа бичигчтэй явдаг. Нөхөр маань ажлыг маань ойлгодог байсаан хэмээн цахимд хуудсандаа бичсэн байна.

Онцгой байдлын газрын алба хаагч осолдсонтой холбоотой талийгаачийн ар гэрээс өмнө ингэж мэдээлэл хийж байсан билээ.
Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ: “Олон нийтийн сүлжээнд тархсан асуудлаар мэдэгдэл хийхгүй бол үнэхээр болохгүй байна. Учир нь гэр бүлийнхээ нэг хүнийг алдчихаад сэтгэл санаа хүнд байх үед манай гэр бүлийг дайрч давшилж, доромжилсон мэдээлэл гарч байгаад харамсаж байна.

Ж.Одгэрэл гэх эмэгтэй өмнө нь огт бидэнтэй уулзаж байгаагүй. Дүүгээ харамсалтайгаар өнгөрснийг мэдсэн өдөр тэр охиныг харсан. Гэвч тэр эмэгтэй биднийг үнэхээр хэцүү байдалд оруулж байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны орой цогцос таниулах үед тэр бүсгүй болон би, нагац ахын хамт орчхоод тойроод л гарсан. Гэвч тэр эмэгтэй маш сайн харсан мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацаж байна. Бид уг нь цогцос үзсэн талаар эцэг, эхээсээ нуусан байсан. Харамсалтай нь ээж, аав маань тийм мэдээллээс хүүгээ ямар байдалтай нас барсныг сонсоод гүн шоконд ороод байна.

Тэр эмэгтэйг яагаад ийм юм яриад яваад байгааг үнэхээр ойлгохгүй, гомдолтой байна.

Би цогцос таниулах үед анх удаа уулзсан, миний дүүгийн найз охин гэх тэр эмэгтэйг гэртээ дагуулж очсон юм. Түүнээс хойш биднийг үргэлж буруутгаж, гүтгэн дайрч доромжилж байна. Би тэр эмэгтэйд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулах болно” гэв.

“Тийм илт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна”

Талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг: “Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыг маань нас барсан өдөр л харсан. Тэрнээс өмнө огт хараагүй байсан бөгөөд ах минь хоёр сарын өмнө л найз бүсгүйтэй болсноо надад утсаар дуулгасан. Уг нь би тэр эмэгтэйг уй гашууг маань хуваалцаж, ижий аавыг минь түшээд суух байх гэж бодсон боловч эсрэгээрээ бидэн рүү дайрсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болсон учраас ингэж нийтийн өмнө гарч хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

Тэр эмэгтэй “Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж ярьсанд залруулга хиймээр байна. Хэзээ ч манай удамд тэгэх хүн байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай ийм үед ямар ч хүн тэгэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

Тэр эмэгтэй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авангуутаа, ахын минь хөргийн хажуу дахь одон медалийг аваад зугтсан. Ингэхэд нь аав минь бараг ухаан алдаж унах шахсан. Бид ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой хүмүүс байхад олон нийтэд ийм илт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна” гэв.

“10 гаруй хоног бидэн рүү дайрч, давшилж байгаа тул аргагүйн эрхэнд гарч ирлээ

Талийгаачийн нагац ах: “Талийгаач дүүгийн минь хайрлаж байсан хүн нь гэж бодож бид нээлттэй харилцаатай байхыг хүссэн нь тэр хүн бүр эсрэгээрээ яваад байна”

Тэр бүсгүйг ямар хүн байдгийг судлахад, сошиалаар хоёр жилийн өмнөөс ямар нэг сенсац үүсгэж байсан хүн байна лээ.

Бид ямар осол гарсан зэргээс эхлээд энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгааг хэлье. Бид талийгаачийнхаа араас буян үйлдээд байж байх ёстой байв. Гэвч 10 гаруй хоног бидэн рүү дайрч давшилж байгаа тул аргагүйн эрхэнд гарч ирлээ” хэмээв.

“Бид урьдчилсан байдлаар сэжиг таамгаар мэдээлэх боломжгүй”

Өмгөөлөгч н.Оюунцэцэг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүртгэлтийн шатанд явж байгаа тул үүнтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан тушаалтан нөлөөлсөн, хэн нэгнийг буруутгасан нөхцөл байдал одоогоор тодорхой болоогүй. Амь хохирогчийн амь хохирсон асуудалд шинжээчийн дүгнэлт гарна.

Мөн хэрэг осолтой холбоотой мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байж хэн хариуцлага хүлээх болон цаашид гэм буруугийн нөхцөл байдалд оролцогч болох нь тодрох асуудал. Тэрнээс бид урьдчилсан байдлаар сэжиг таамгаар мэдээлэх боломжгүйг албан ёсоор хэлье” гэлээ.

error: Content is protected !!