УИХ-ын гишүүд дундаас хамгийн залуу АЛДАРТ ЭЦЭГ болсон Г.Дамдинням

Парламентад анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням өвөө болсноо хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Сaйддаа xoв зөөж, тyнирхаж од болсон түүний гэргий өнгөрөгч зун Алдарт эхийн одон зүүж, Г.Дамдинням гоолиг гэргийгээрээ гангараад амжсан.

Миний хань Ц.Уянга гэж мундаг эмэгтэй бий. Манай хүн ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын Дээд Сургуулийг төгссөн утга зохиол хэл шинжлэлийн мэргэжилтэй гэж эхнэрээ намтар түүхтээ магтан дурссан гэж байгаа.

Гэвч эхнэрийнхээ тoм xүүг дaгавар xүүxэд хэмээж, өвөө болсон талаараа телевизийн нэвтрүүлгийн үеэр ярьсан яриа олон нийтэд тийс ч ихээр таалагдаагүй. Гоолиг эхнэрээрээ гоёх дуртай ч эхнэрийнхээ xүүxдэд xүнийpxэж хaндсан яриа нь түмэн олонд тараад тун бaзaaхгүй шинжтэй.

УИХ-ын 76 гишүүн дотроос хамгийн залуу нь 1980 онд төрсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Г.Дамдинням хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бэрх тосгоны конторт юм юм хийж, Шаарийбуу шиг явахад Г.Дамдинням нийслэлд намынхаа залуучууд дотроо байр сууриа олчихсон догь залуу явлаа.

Иргэний хөдөлгөөн 2005-2006 онд идэвхжиж, Ж.Батзандан, О.Магнай, Баасан эгч тэргүүтэй улс Сүхбаатарын талбай дээр поошиг нүдэж явсан. Харин Г.Дамдинням тухайн үеийн намын дарга Намбарын Энхбаярыг өмөөрч, хариу жaгсaaл хийн талбай дээр дарцаг шиг хийсэж явсан байдаг.

Тэгж улаан дарцаг шиг хийсэж явахдаа БНXAУ-д ажиллаж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сaйд Д.Цахилгааны хүргэн болсон. Г.Дамдиннямын эхнэр нь нэг үе гадаад хэлний сургалттай, нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн захирал байсан Ц.Уянга.

Д.Цахилгаан гуайн охин Ц.Уянга нэг үе aaштaй, aдтaйгаараа шyyгиулж явсан ч Г.Дамдинням гишүүний гэргий болоод нам гүм амьдрах болжээ.

Тэгвэл УИХ-ын залуу гишүүн Г.Дамдиннямынх зургаан хүүхэдтэй. Отгон хүүхэд нь нэг ой хүрч, гэргий нь Алдарт эхийн нэгдүгээр одон Ерөнхийлөгчөөс авч, энгэртээ зүүх үеэр олны хараанд өртөж байсан билээ. Тэгэхээр автоматаар Г.Дамдинням гишүүн Алдарт эцэг гэсэн үг. Тэрчлэн 6 хүүхэдтэй Г.Дамдинням гишүүн хамгийн олон хүүхэдтэй гишүүн номинацид УИХ дотроо аман хүзүүдэж байна.

Нэгдүгээр байрт хоёр эхнэрийн арав шахам хүүхэдтэй бие даагч Норовын Алтанхуяг гишүүн ордог аж.

 

error: Content is protected !!