Монголчууд л Осоржамааг apxичин болгосон…

Хэний ч танихгүй өнчин өрөөсөн өссөн хөдөөний малчин хүү хотод ирж гар утас гэгчтэй учирснаар Оюунчимэгийн Осоржамаа буюу лайв мангас Осороог Монгол даяар андахгүй болсон юмаа. Тэр үнэхээр цаг үедээ бүүм хийж чадсан.

Тэр монголын сошиал орчин дахь хамгийн олон үзэгчтэй лайвчин. Тэр хүмүүсийг үнэхээр уйдаадаггүй нэгэн байлаа л дaa. Орой болгон элдэв өнгийн эр эм хувцаслаж, эв хавгүй бүжиг хийж, эрээ цээргүй үг яриатай лайвыг нь хүний мууд дуртай монголчууд үзэхээрээ нэг болж, шоолхоороо шоолж, бүр такс тэд эдийг өгий тийм ийм бүжиг хий, энэ тэрийгээ тайл гэхчлэн тавладаг байв.

Түүнд чин сэтгэлийн халуун гараа сунгах хүмүүс ч маш олон тэр чамалхааргүй мөнгө олж чаддаг болсон унаа тэрэгтэй болж өнгөтэй өөдтэй явж ч эхэлсэн. Хүмүүс түүнийг тэнэг мангар юм шиг мөртөлөө яг ч тийм биш тун сүрхий хүү юм гээч гэцгээж байв шүү бүр. Харин тэр сүүлийн үед сошиалаас мартагдав. Түүний лайвийг хүмүүс тоохоо ч болив.

Тэр угын жаахан балгачихдаг байсан дээрээ улам их уудаг болов. Түүнийг боль барь ингэ тэг гэх олигтой хүн ч байх бишдээ. Харин эсрэгэээрээ түүнийг дээрэлхэх гэр орныг нь эзгүйчилж apxидax нэгэн л маш олон байдаг бололтой.

Түүнийг өнгөтэй өөдтөй яваасайдаа өнчин өрөөсөн юм гэнэ билээ гэх өөдрөг үзэлтэй улс зөндөө л байдаг юм. Тэр чинь залуу хүн шүү дээ биеийн амрыг харж мөнгө залгуулах биш., ажил төрөл хийгээд амьдрал ахуйгаа өөд татаад олигтой байвал туслах хүн олон байдаг юм билээ.

ГЭВЧ ТҮҮНИЙГ ХӨӨРГӨСӨӨР БАЙГААД БИД ӨӨРСДӨӨ Л APXИЧИН БОЛГОЧИХЖЭЭ…

error: Content is protected !!