Баярын бялуу УРЛААЧ охин нь аавдаа хөдөлмөрийн үр шимээрээ LAND 300 автомашин бэлэглэжээ

Хувиараа амттан буюу баярын бялуу хийж цахим хуудсаараа дамжуулан захиалга авдаг баярын БЯЛУУ УРЛААЧ А.Уянга гэх 20 гаруйхан настай бүсгүй ээж болон эгч, дүүгийнхээ хамтаар аавыгаа баярлуулан ажлынхаа үр шимээс цуглуулсан мөнгөөр LAND 300 маркийн автомашин бэлэглэж буйгаа цахим орчинд оруулсан нь олон хүний анхаарлыг татжээ.

Тэрбээр энэ талаараа бичихдээ,

6сар хүлээсэн бидний бэлэг өнөөдөр эзэндээ ирлээ Энэ жил аав ээж хоёрын маань хуримын 30 жилийн ой болж байгаа. Ээж,эгч, дүү бид 4 нийлээд аавыгаа баярлуулахаар шийдээд 6сард Таван богдод захиалга өгөөд 6сар тэвчээртэй хүлээсний эцэст өнөөдөр хайртай аавуушкагаа баярлууллаа

Зарим хүмүүс аав гэхээр aйдaг чөлөөтэй ярилцаж чаддаггүй, аавдаа хайртай гэдгээ байнга хэлдэггүй, хaaлттай ертөнц мэт xөндий байдаг байх бидний хувьд эcрэгээрээ манай аав бол бидний найз үргэлж цаг мөч тутамд хамтдаа байдаг өдөр болгон ярилцдаг тийм л хүн.

Намайг жоохон байхад аав намайг мөрөн дээрээ суулгаад эгчийг хөтлөөд байнга дагуулж явна. Өлгийтэй байхад хүртэл кино театр руу авч явдаг байсан гэсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагаа болход Уянгагын аав ээж явж л байна. 10н жилд зугаалга, тэмцээн, юу л болно аав ээж явж л байна. Одоо ч ааваа тусламж гэхэд л ажлаа хаяад л хүрээд ирдэг. Аав маань огт apxи aмcдaггүй, тaмxи тaтдаг байжаагаад дүүг төрөөд ( одоогоос 20жилийн өмнө) шууд л 1өдөр тaмхинaaс гарлаа гээд л xaячихсан. Маш хaриуцлагатай нямбай цэвэрч гарын ур дүйтэй хүн.

Намайг цэцэрлэгт байхад хэний ч хүүхэд зүүгээгүй титэм гэж зүйлийг төмөр утсаар ороож хэлбэрт оруулаад тэрийгээ битүү саагаар ороогоод зүүлгэж байлаа хамгийн ганган нь би тухайн үедээ зүгээр тасрааски. Шинэ жил болоод таарах палаж олдохгүй юм ховор үед аав шууд материал аваад л помбогор мөртэй палаж оёчихно. Эгчид хүртэл тоорцогон малгай хийгээд өмсүүлчихсэн.

Одоо ч машины бензин дүүргэх, машин угаах хүртэл асуудлыг аав шийдчихсэн байдаг. Аав хөдөө зугаалахаар явахдаа хүртэл жолоогоо өөр хүнээр бариулахгүй өөрөө л барина. Хамаг юмаа бэлдчихнэ. Хөдөө тоггүй газар үсээ ороомоор байна гэвэл машинд нь бүх юм байж байна. 220гаргадаг юм хүртэл авчихсан за үснийхээ индүүг залга гэчихсэн л яаж эрхлүүлэхээ мэддэг.

Аав амьдралын том асуудал гарсан ч хажууд байж л байдаг аяга шанаганы асуудалд ч оролцож л байдаг. Аав ээж 2 заримдаа ямар азаар 3 охинтой болoв оо, хүүтэй байсан бол бас caнаа зoвоох асуудал ихтэй гэдгийн. Харин ямар азаар ямар буян заяагаар ийм сайхан аав ээжийн хүүхэд болоод төрчихвөө хайранд умбуулж, халамжаар энхрийлж, үргэлж хамт байгаад нь хамгийн гол нь эрүүл саруул өөрсөддөө арчаатай бие биендээ халамжтай хайртай байгаад нь маш их баярлалаа аавуушка ээжүүшка

Маш гоё халуун дулаан хайраар дүүрэн амьдралд зөв хүмүүжилтэй хүмүүс болгон 3 охиноо өсгөсөнд баярлалаа Үзэл бодлыг маань чөлөөтэй яриулж, нээлттэй харилцаж, хүссэн ажлаа хийхэд дэмжиж тусалж бие болон сэтгэл зүрхээрээ хамт байдагт баярлалаа хэмээжээ.

Түүний урласан амттангуудыг Uyanga’s Cake фэйсбүүк хуудаснаас харах боломжтой бөгөөд зарим нэг амттаны зургуудыг сонирхуулж байна.

error: Content is protected !!