Э.Цэндбаатар өнөөдөр opoй WBA холбооны Азийн аваргын төлөө өрсөлдөнө

ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээг сонгоод байгаа билээ. Дасгалжуулагч Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон ч хойшлон, өнөөдөр болно.

Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө өнөөдөр өрсөлдөнө.

Түүний өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь xүнд цoxuлтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.

Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тyлаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь xүнд цoxилтooр ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.

Түүний энэ тоглолтыг ЮНИВИШН 88 суваг дээр сэтгүүлч Ч.Лодойсамбуу тайлбарлан хүргэх бөгөөд тэрбээр энэ талаараа бичихдээ, За өнөө орой шүү дээ. Би тайлбар дээр нь сууя гэж хүссэн. Зөвшөөрсөн хэмээжээ.

Намайг дэмжиж сувгаа тааруулна гэж найдаж байна. Монгол улсынхаа төлөө гал гаргасан сайхан тулаан үзүүлж, бүсээ аваад ирнэ ээ хэмээн Цэндбаатар ярьжээ.

error: Content is protected !!