Д.Даваадорж: Миний Амьдралын сайн продюсер шүү…

Анхны нөхөр, том хүүгийнхээ эцэг Херо Баатараас салаад, хэсэгтээ ганцаараа явсан Ч.Ундрал 2018 оноос ХИТ-н Давааням агсны хүү Даваадоржтой хамт амьдрах болсон.

Тэд одоо дундаасаа мэндэлсэн охин Дагийна, ах Хабул, мууртайгаа тавуулаа амьдардаг.

Д.Даваадорж, Ч.Ундрал хоёр 11 насны зөрүүтэй нь олны анхаарлыг татсан. Гэсэн ч тэд сайхан амьдарч, Монголын сайхан гэр бүлийн тоог нэмээд байгаа. Саяхан Д.Даваадорж “Дөнгөж охиноо төрүүлчхээд кино хийнэ гэхээр нь үнэхээр гайхаж байлаа. Нялх биетэй байхдаа Ховдод өчнөөн сар өндөр хавцал, эрсдэлтэй нөхцөлд, халуун хүйтэнд зураг авалтаа амжилттай дуусгаад ирлээ гэж инээж байсан нь саяхан. Нүдэн дээр л том хөрөнгө босгоод л, монголчуудад Ким Ду Хан нэрээрээ алдаршсан Ан Жэ Мүнийг авчираад л үнэхээр бахдам сайн ажилласан. The Woman киноны гол дүр бидний охины нэр.

Монгол эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээр, мөн чанарыг харуулж чадсан, өнөөдөр Улаанбаатар кино фестивалиас шилдэг продюсер болсон чамдаа халуун баяр хүргэе. Амьдралын сайн продюсер шүү” гэж эхнэрээрээ бахархжээ.

error: Content is protected !!