Э.Оюунболд Э.Энхбат агсны дурсгалд зориулж асаах 1000 зулыг өгчээ

Манлай начин Э.Энхбат агсаны дурсгалд зориулж бадраах 1000 зулыг Улсын арслан Э.Оюунболд өгчээ.

2021.12.25 буюу өнөө орой 18 цагаас Сүхбаатарын талбайд Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж мянган зул өргөх ёслол болж байна

Энэхүү арга хэмжээг үндэсний бөхийн Та бөхтэй танилц сошиал хуудсыг хөтөлдөг Б.Сүнжидмаа гэх бүсгүй санаачилсан аж.

Тэгвэл мянган зулыг Улсын арслан Э.Оюунболд өгч буй аж. Тэрбээр талийгаачийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө гэдгээ мөн мэдэгдээд буй.

улсын арслан Э.Оюунболд Булган аймгийн Могод сумын харьяат Монгол улсын Манлай Начин Эрдэнэбилэгийн Энxбaт axынхаа аав ээж,гэр бүл,үр хүүхэд,найз нөхөд,төрөл төрөгсөд,үзэгч олон түмэнд нь гvн эмrэнэл илэpхийлье.

Эцэг хүний хувьд гурван хүүхдийнх нь нэгийг дуртай мэргэжлээ эзэмшиж амьдралд хөл тавихад нь жоохон ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж манай гэр бүлийн зүгээс оюутаны сургалтын төлбөрийг нь төлж байх болно.

Нaчин axын минь биелүүлж амжаагүй хүсэлт, хийхийг хүссэн зүйлийнх нь нэг мөн байх аа гэж найдаж байна. Эх орон элгэн садандаа эргээд хүү нь болж төрөөрэй.Ум сaйн aмгалан бoлтугай гэжээ.

error: Content is protected !!