Нарагийн Шинэ жилийн үдэшлэгийн 58 сая төгрөгийн гангарaa

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь дуучин Нара буюу М.Нарантуяа билээ.

Япон улсад гоцлол дуучин мэргэжлээр суралцсан тэр төгсөж ирээд хэд хэдэн уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэсэн.

Урлагийнхан дундаа эрс шулуухан яриагаараа я .лгардаг тэрбээр сүүлийн жилүүдэд шоу ертөнц дуу хөгжмөөс холдож улс төрийг сонирхож хоёр ч сонгуульд нэр дэвшээд авсан. Нара өдгөө зөгийн балны аж ахуй эрхэлдэг болсон билээ.

Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг түүнийг сошиал орчинд маш олон хүн дэмжиж дагадаг бөгөөд олон ч асуудалд өөриийнхөө дуу хоолойг хүргэж, чадах мэдэх зүйлээ цахим найзуудтайгаа хуваалцдаг.

Өөрийнхөөрөө байх дуртай Нара “Хамгийн тэ.нэг хүсэл бол хүн бүрт таалагдах хүсэл гэж үг байдаг. Тиймээс би хүн бүрт таалагдахын тулд цаг үргэлж Барби хүүхэлдэй мэт байхыг огт хүсдэггүй.

Гоёмоор байвал гоёчихно будмаар байвал будчихна навсаймаар байвал навсайчихна таргалчихвал турчихна л биз яадаг юм бэ хүслээрээ л зөв амьдрах хэрэгтэй шүү дээ” хэмээн цахим найзуудтайгаа саяхан үзэл бодлоо хуваалцаад авсан.

Тэгвэл олны танил эрхмүүдээс эхлээд энгийн иргэдийн өмсөж, зүүсэн хувцас хэрэглэл, үнэ ханшийг нь сонжин сонирхдог “Хэдийнбээ” контентод дуучин Нара оролцож өөрийн өмсөж зүүсэн хувцас хэрэглэл брэндийнхээ үнэ ханшийг сонирхуулжээ.

Тэрээр: “JINGLE BELLS” EVENT-д ирэхдээ дэлхийн алдарт CHANEL, SWAROVSKI BULGARI, LV зэрэг брэндүүдээр гоёж нийтдээ 58 сая төгрөг болжээ.

error: Content is protected !!