Чонон ДАХ-аар гангарагсад

Сүүлийн үед өнгөтэй, мөнгөтэй болгон нь чонон дах нөмөрч баярхах болов. Угтаа бидний өвөг дээдэс эрт үеэс чонон дах өмсөж ирсэн нь эрс тэс хүйтэн улиралд ан гөрөө хийж, мал аж ахуй эрхлэн нүүдэллэж ирсэнтэй нь холбоотой.

Гэтэл өнөө үед чонон дах нь баячуудын зиндаархал, гангараа болон хувирчээ. Өмссөн дахаараа баярхаж байгаа нь тэд бусдыг доош хийж буйгаас өөрцгүй. Сүүлдээ чонон дах өмсөөгүй хүн нийгмийн доод түвшинд харъяалагдах аястай болов.

Тэдний зарим нь чонон дахыг 9911 дугаартай зүйрлэж, зиндаархал үүсгэн баярхах нь инээдтэй. Ховордсон амьтдын төрөлд тооцогдох чонын арьс баярхагсдын зэвсэг болох хувирав.

Эд хувцсаар биеэ чимж, цахимд хөөрцөглөж байхаад эх орондоо хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж баймаар. Чонон дах өмсөх нь бүү хэл хоногийн хоолоо бодон суугаа иргэд олон. Гэтэл энэ мэт ач холбогдолгүй зүйлээр зиндаархаж буй нь зохимжгүй байна баячууд аа.

error: Content is protected !!