Good price дэлгүүр: Xоолоо савлах үеэр он сарыг нь зөрүүлж тавих тохиолдол гардаг

Шангри ла молл дэлгүүрийн салбар дахь Гүүд прайс дэлгүүрт өмнөх өдөр нь зарж дуусаагүй үлдсэн хоолныхоо он, сарыг өөрчилж, зарж байгаа талаар тус дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн мэдээллээ.

Тодруулбал иргэн Шангрилагийн Гүүд прайс супермаркетад бэлэн савласан хоол зардаг бөгөөд ажилтай, яарч сандарсан хүмүүс маш түгээмэл авч иддэг. Овоо ч үнэтэй байдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарагдаж дуусаагүй үлдсэн хоолныхоо он сарыг өөрчилж зардаг байна.

Тухайлбал, өчигдөр өглөө ажилчид нь арванхоёрдугаар сарын 25-ны огноог хээвнэг 26-н болгоод солиод байж байгаа юм. Бэлэн хоол дээр ингэж болох уу гэж мэдээлсэн юм.

Энэ дагуу тус салбарын ажилтантай холбогдож тодруулахад Манайд 24, 72 цагийн хадгалах хугацаатай хоолнууд бий. Тухайн үйлчлүүлэгч манайхаас аль хадгалах горимын хоолыг авсныг бид мэдэхгүй байна. Мэдээж савлах үеэр он сар нь зөрөх тохиолдол гардаг гэсэн хариултыг өглөө.

Гүүд прайс өдгөө 5 салбартай. Хэрэглээ өндөр, амьжиргааны түвшин дээгүүр хүмүүст хүрч үйлчилдэг нь эдний ялгарал гэж болно.

Сүлжээ дэлгүүрийн толгой компани нь Үлэмж Гросерс. Сүүлд бaрилгын бизнеcээр хүрээгээ тэлсэн Үлэмж гросерс гадаад худалдаа, нийтийн хоол, гоо сайхны үйлчилгээ зэрэг олон салбарт бизнестэй.

Группийн эзэн Мөнхбат хэмээх нyyцлаг ноёнтон, гэргий Дэлгэрмаа хэмээх ганган шaaвaй бүсгүй бий. Дэлгүүрээ эдний ууган хүү залуу бизнесмэн Б.Чингүн эхнэрийн хамт удирдан ажиллуулдаг.

error: Content is protected !!