Body painting-ийн төрөлд Монгол Улсаас анх удаа ДЭЛХИЙН АВАРГА төрлөө

OMC Hairworld Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний body painting буюу бие дээр зурах урлагийн төрөлд Tsegiina Make Up Studio-гийн артист Л.Чимэддулам тэргүүн байрыг эзэлжээ.

Л.Чимэддулам “Биднийг чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хайртай гэр бүл болон хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Сүүлийн арав гаруй жил энэ салбарт тууштай ажиллаж хөдөлмөрлөсний гавьяаг өнөөдөр амсаж байна хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлэв.

OMC Hairworld тэмцээнд Монгол Улсаас 30 гаруй хүн оролцсон бөгөөд багаараа Европ бүсийн зооны аварга болсон байна.

Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулсан олон улсын Global vega beauty championship тэмцээнд Л.Чимэддулам, Л.Цэрэндулам нар оролцож дөрвөн төрөлд таван алтан цомын эзэн болжээ.

Тэд эгч дүүс ба фантази, хуримын, бодипэйтинг, неон будалтын төрөлд оролцон алтан цомын эзнээр тодорчээ.

Тус тэмцээн цар тахлын улмаас цахимаар болсон ба дэлхийн 45 улсын 26 багийн 4700 гаруй оролцогч ур чадвараа сорьсон юм.

Л.Цэрэндулам, Л.Чимэддулам нарын дэлхийн болон олон улсын тэмцээнд амжилт гаргасан будалтуудын зургийг хүргэж байна.

error: Content is protected !!