ПОП ДИВА С.НАРАНД МУГЖ ЦОЛОО ГАРДАН АВЛАА

Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, поп дива С.Наран МУГЖ цолоор шагнууллаа.

Тэрээр СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгсчээ.

Сайхан, My voice, Best of Naran зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд My Voice анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш My Voice-II, Happy Naadam, Welcome to my heart зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм.

Таван хэлээр цомгоо гаргасан, гаднын хөгжмийн зохиолч болон продюсеруудтай хамтарч ажилласан гээд түүний хүчирхэг хоолойгоор амилсан уран бүтээлүүд бүхэн нь хит болдог гэхэл хилсдэхгүй биз ээ. 

error: Content is protected !!