Дэлхийн аварга М.Анхцэцэгт BMW 4 маркын автомашин бэлэглэлээ

Дэлхийн аварга М.Анхцэцэгт “Эрхэт Монгол групп “ BMW 4 маркын автомашин бэлэглэлээ

Токио 2020 олимпын IV байрын шагналт М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д амжилттай оролцон энэ төрлийн спортоос Монголоос төрсөн анхны Дэлхийн аварга болсон билээ.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг өмнө нь ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичсэнийг Монгол түмэн маань бүгд мэдэж байгаа

Ёстой л амласандаа хүрсэн бүсгүй. Монголчууд хүндийн өргөлтөөр дэлхий, олимпийн дэмжээнд тамирчинаа харах нэгэн бахархалыг бий болгосон

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн ханиар УДЭТ-ийн ирээдүйтэй залуу жүжигчин Драмын 3-ын нэг Б.Золжаргал гэх залуу тодорсон. Тэд аав, ээж болсон бөгөөд Анхцэцэг биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпод хүч үзэн маш сайн амжилт гаргасан билээ

Токиогийн олимпийн дараа түүний нөхөр Золоо ярихдаа, Миний хань хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадамд амжилттай оролцлоо. Монгол Улсын хүндийн өргөлтийн амжилтыг эвдэж чадсан шүү. Ханьдаа арваннэгдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье. Монголын ард түмэн М.Анхцэцэгт итгэж, дахин амжилт хүсээрэй. Миний хань бүхнийг чадна, чаддаг ч бүсгүй. Тийм учраас монголчуудын бахархал, миний бахархал шүү дээ гэж байсан юм.

error: Content is protected !!