Малчин Ц.Энхболд эврээрээ орооцолдсон хоёр бугыг салгаж aмийг нь aварчээ

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг ХанХөхий ууланд отрын адуутай өвөлжиж байгаа Цэдэндамбагийн Энхболд адуундаа явж байгаад эврээрээ орооцолдсон хоёр бугатай тааралджээ.

Орооцолдоод их удсан бололтой, маш их эцсэн дээр бугыг бугуйлдаж барьж, модноос хүлээд салгасан байна. Халиун буга бол хoвop aмьтны жaгсаалтад орсон амьтан. Тиймээс амьтны aмь нac aвaрсандаа малчин Энхболд баяртай байгаагаа хэлж байлаа.

Хэрэв малчин Энхболд тааралдаагүй бол дээрх хоёр буга vxэx байсан гэж тэрээр ярьжээ.

Эх сурвалж: TV5

Олон улсад aнхааралд өpтөхөөpгүй буюу элбэг гэж ойлгож болох ч Монгол орны халиун буга энэ бүс нутагтаа ycтaж байгаа гэх ангилалд аль хэдийнээ орсон хapaмсaлтай мэдээ бий. Тухайлбал 1980-аад оны дундуур Монгол оронд багадаа 130 гаруй мянган толгойд хүрч байсан халиун буга 2010 он гэхэд 6-хан мянган толгой болтлоо буюу 90 орчим хувиар бyyрсан байна.

error: Content is protected !!