Дуучин ВХ гэнэт гарч ирэв үү

Бүрх малгай, бариу цагаан хослолтой нэгэн залуу хайрын дуу дуулсаар Монголын рок попын гал тогоонд хөл тавьж байлаа. Тэр эрхэм бол дуучин ВХ. Нэгэн үе залуусын шүтээн болж явсан тэрбээр сүүлийн хэдэн жил нам гүмхэн амьдрах болжээ.

Гэхдээ Монголд биш, АНУ-д гэсэн шүү. Тэнд хамгийн өндөр цалинтай гэгддэг хумс засалч буюу manicurе хийж байгаа талаар зарим хэвлэлээр гарч байсан.

Тэгвэл тэрбээр саяхын сошиал орчиндоо гэнэт ирж олон хүнийг цoчиpдyyлсaн байна. 55 мянга гаруй дагагчтай цахим хуудастаа шинэ зураг оруулснаар түүний олон жилийн дараах эргэн ирэлт олон хүний хараанд өртсөн ч удалгүй тэрбээр дээрх зургаа apилгасан байв.

Түүнчлэн олон жил Америкт ажиллаж амьдарсан дуучин залуу саяхан эх орондоо ирж урлагийнхантайгаа үе үехэн нyyц yyлзалт хийж байгаа гэх яриа ч гадуур гарчээ. Ямартаа ч олон жил cypaггүй бaйсан ВХ бaга ч гэсэн ил гaрч хэсэгтээ л өөрийн дагагч сонсогч нараа баярлуулаад амжив.

Хувийн амьдралын хувьд, Үен гэх үзэсгэлэнт бүсгүйтэй гэр бүл болж, гурван сайхан үрийн зулайг үнэрлэсэн гэх ВХ-ийн үнэнч фэнүүд эрхэм дуучнаа ихэд санадаг гэнэ шүү.

Миний дуучин болох эхлэлийг яахын аргагүй New star студи бий болгож өгсөн. Одоо бол энэ талын шоу нэвтрүүлгүүд маш их гарч ирж байна. Энэ нь залуусын хувьд асар том боломж болж өгч байна. Анх 2004 онд Өөдөө эгчийн нэвтрүүлгийг үзээд авъяаслаг өөртөө итгэлтэй залуусыг урьж байна гэсэн зарыг сонсоод л очиж бүртгүүлж байсан.

Энэ тэмцээнд шилдэгт нь шалгарч, урлагт хөл тавих алхмаа хийсэн. Анхандаа ах нарын хуушууранд гүйгээд New star-ыг цэвэр цэмцгэр байхад үүрэг оролцоогоо оруулж, бүх зүйлийг нойлоос эхлэж байсан нь надад маш их зүйлийг сургасан.

Тэр үед Тайванбат ах болон Салхи хамтлагийнхан мөн Камертон хамтлагийнхан бүгд байдаг байсан. Тэр бүх хүмүүсийн дундаас л анх урлагийг ойлгож дуу гэдэг юу байдгийг дуучин гэж ямар хүнийг хэлдэгийг гээд л бүгдийг л эндээс сурч авсан. Манай new star-ын Төрөө ах маань их мундаг хүн.

Тэр хүн надад шууд гоё дуу хийгээд өгөхөөсөө илүү надад байгаа боломжуудыг маань олж харж чадсан. Би шүлгээ өөрөө бичиж аяа бас өөрөө хийдэг байсан маань их давуу тал болж өгсөн.

Ингээд 2007 онд цомгоо гаргаад Монгол орны томоохон хотуудаар тоглолтоо хийсэн гэх мэт олон дурсамжтай цаг хугацаа өнгөрсөн. Тэр үед оюутан байсан болоод ч тэр юм уу бүх юм мартахын аргагүй сайхан дурсамжтай цаг хугацаа байсан хэмээн ярьж байсан дуучин ВХ-ийг яг л тэр он цагуудаар нь одоо ч гэсэн олон фэнүүд нь төсөөлсөөр байна.

error: Content is protected !!