Монгол коммент-нхон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав

TV9 телевизээр үзэгчдэд хүрдэг Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгчид болох М.Батбилэг, П.Пүрэвжаргал нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

Тэд үзэгч олондоо Билгээ, Пүүжээ нэрээр нэгэнд танигдан, хүндлэгдсэн сэтгүүлчид юм.

Энэ талаар М.Батбилэг өөрийн нүүр хуудастаа Гэнэтийн байлаа. Манай хүн одоо болтол бодсоор л байна. Илүү их хичээх болно оо гэж бичжээ.

ТВ9 телевизийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болох “Монгол Коммент” нэвтрүүлэг 2011 оноос анх дэлгэцнээ гарсан бөгөөд хөтлөгч Билгээтэй хамт Б.Баярсайхан агсан анх хамтран хөтөлж үзэгч олноо танигдсан нэвтрүүлэг болгож байсан билээ.

Харин хөтлөгч Пүүжээгийн хувьд 2014 оноос энэ нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлжээ.

Хөтлөгч Пүүжээ энэ нэвтрүүлгийнхээ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

Бидний өөрсдийн төрөлх зан байдал тэгж нэвтрүүлгийн хөтлөлтөөр илрэн гарч байгаа л даа. Манай Билгээгийн хувьд маш уран, цэцэн үг, хэллэгтэй. Бараг л тоормосгүй шахуу л үг нь урсаж, ундарч байдаг. Билгээ бид хоёр өмнө нь бас нэг газарт хамт ажиллаж байсан л даа.

Намайг энэ нэвтрүүлгийн хөтлөлтөд орж ирэхэд найзууд маань ч хүртэл хэлж байсан л даа Та хоёр хосолж байна. Нэг нь задгай ярьж байхад нөгөөх нь хазаарлаж чадаж байна гэцгээсэн.

Билгээ маань энэ нэвтрүүлгээ анхнаас нь хөтөлсөн, арга барилаа олчихсон, авьяас, ярих чадварын хувьд үзэгчид түүнд хайртай байдаг. Хажууд нь суухдаа би найзыгаа зогсох ёстой газарт нь зогсоогоод хүч нэмэх газарт нь хүч нэмээд явж байна даа.

Өнөө арга, билэг гэдэг шиг л шүтэлцээтэй ажилладаг. Хоёулаа уралдаж яриад байвал мyyхaй харагдах байх. Эсвэл хоёулаа үзэгчдээ унтуулдаг yйтгартай байж болохгүй. Тэгэхээр бид хоёрын хувьд ус, тос нь таарчихсан л гэж харагдаад байдаг юм хэмээн ярьж байжээ

error: Content is protected !!