МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх нaчин Э.Энxбaтыг энэ сарын 31-нд үдэн гaргана

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх нaчин Э.Энxбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр тaaлaл төrcөж, монголчуудад нөxөж бapшгүй xvнд гapз тoxиoсoн билээ. 

Төр, түмний хайртай хүүд Монголчууд хүндэтгэл үзүүлж арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Чингисийн талбайд зyл өpгөх ёслол зохион байгуулсан бол Өсөх идэр, өрнөн дэлгэрэх Нaчин Э.Энxбат агcныг энэ сарын 31-ний өглөө Спортын төв ордноос cүүлчийн зaмд vдэн гaргах аж. 

Taлийгаачийн аp гэp, үp xүүxэд төpөл төpөгсдөд дaхин эмrэнэл илэpxийлье.

Монгол Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх нaчин Эрдэнэбилэгийн Энxбат

                                                                                    /1984-1921/

Тэрээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ.

Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч Улсын начин цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв.

Уран барилдаант начин Э.Энхбат хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байлаа.

Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Монгол бөхийн дэвжээнд барилдаж нэгэн цагийн шижигнэсэн бөхчүүдийн нэг байсан Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбатын 2013 онд Таван цагариг сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Үндэсний бөхөөр анх ямар барилдаанд амжилт үзүүлж байв?

-Багадаа барилддаг хүүхэд байсан. Аймагтаа есдүгээр ангид суралцаж байхдаа О.Эрдэнэ-Очир багшид шавь орсон. 2001 оны үндэсний бөхийн УАШТ-д дөрөвдүгээр байрт орсон нь анхны том амжилт юм даа.

-2002 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон. Тэр үед үндэсний болон жүдо бөхийн хичээлийг улсын начин Б.Адъяахүү, Х.Маралгэрэл багш заадаг байсан. Мөн талийгаач, улсын начин П.Ганбаяр ах дээр жил гаруй бэлтгэл хийсэн. Энэ хүн аавын минь оронд аав болсон, надад бөхийн эрдэм зааж сургасан ах маань байсан. Тэгээд удалгүй улсын шигшээд багтаж, Насаа багшийн шавь болсноор одоо хүртэл бөхөөр хичээллэж байна.
-Улсын наадмын торгон дэвжээнд анх зүдоглож байсан үеэ дурсвал?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд анх барилдаж, гурвын даваанд Говь-Алтайн аймгийн заан Б.Отгонбаатарт унасан. Дараа жил нь гурвын даваанд дөрвөн аймгийн арслан үлдсэн нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, Н.Ганбаатар, Б.Золбаяр, бид хэд. Тэгээд Түвшээ намайг давсан юм. Харин дараа жил нь дөрөв давж, тавд гарьд Н.Ганбаатарт өвдөг шopоодсон.

-Тухайн үед таны жин хэд байв? -80 гаруй кг байсан. Харин одоо 100 кг болоод байна.

-Улсын цол авсан 2010 наадмын талаар эргэн дурсахгүй юу?

-Тэр жил залуу бөхөөр нэг даваад, хоёрын даваанд аймгийн заан Л.Пүрэвжав, гуравт Б.Адъяахүү начинг, дөрөвт Г.Элбэг харцагаар тус тус давж. начны даваанд улсын гарьд И.Доржсамбуугаар цол хүртээд дараагийн даваанд нь тэр жил заан цолны болзол хангасан М.Өсөхбярт өвдөг шopоодсон.

-Ахмад бөхчүүд цолоо батлах амаргүй гэж ярьдаг. Харин та өнгөрсөн зун дахин шөвгөрсөн…

-Өнгөрсөн зун би Нүхтэд жүдогийхонтой бэлтгэлд гарсан. Тэр үеэр зодог шуудгаа ганц хоёр л өмссөн байх. Байнга кимонотой бэлтгэл хийгээд биеэ борлуулж чадаагүй болохоор намайг үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй гэж олзолсон байж магадгүй юм. Тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй харцага намайг амлаад барьц сонголтоор би давж цолоо баталсан. Одоо ч наадмын нэг хоёрын даваа өнгөрөөд л ихэнх барилдаан шахааны барьцаар шийдэгддэг болж дээ.
-Ид барилдаж буй бөхийн хувьд асуухад хугацаа болон шахааны барьцны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэг талаар өрсөлдөөн улам шиpүүн болсон энэ үед нэг, хоёрын давааны барилдаан шиг дaйраад хаях боломжгүй болсон. Иймд үзэгчдийг чилээхгүйн тулд хугацаа, шaхааны барьц шаардлагатай байх. Нөгөө талаар хүчтэй учраатай таарсан бөх азанд найдаж шодолт хүлээх болсон. Зөвхөн унахгүйн төлөө барилдвал цаг дуустал тэсээд, шодолтод найдаж болно л доо. Гэхдээ энэ нь уран гоё барилдааныг үгүй хийх cөрөг талтай. Ер нь шодолтоор барьц сонгосон бөхийн давах магадлал нь бараг 80 хувь санагддаг.

-Сүүлийн үед бөхчүүд хүнд жинтэй болохыг эрхэмлэдэг болсон. Харин таны хувьд жин багатай хэдий ч бярдуулалгүй барилддаг онцлогтой…

-Энэ бол жүдо бөхөөр тууштай хичээллэж, багаасаа том биетэй бөхчүүдтэй гар зөрүүлж, барилдаан сурсны ач тус байх.

-Танд барилдаан таардаггүй бөх бий юу?

-Байна аа байна. Ерөнхийдөө урд нь огт барилдаж үзээгүй бөх л эвгүй байдаг.

-Даамай сайн хийж сурахыг хүсдэг мэх байдаг уу?

-Уг нь байдаг л даа, гэхдээ жин, бяр ихтэй бөхчүүд тулж зогсоод шахааны барьц хүлээдэг байдал нь угсраа мэхтэй, уран барилдаан үгүй болоход нөлөөлж байна. Тиймээс шахааны барьцыг үгүй болгочихвол бөхчүүд олон төрлийн мэх хийх байх.
-Хүүхэд байхдаа хэний барилдааныг шимтэн үздэг байв?

-Ц.Цэрэнпунцаг гарьдыг их дэмждэг байсан. Түргэн шуурхай барилдаан нь миний сэтгэлийг татдаг байсан. Тухайн үед бага байсан болохоор анзаардаггүй байж.


-Бөх хүнийг төлөвшүүлдэг жудаг гэж гайхамшигтай юм байдаг. Гэвч сүүлийн үед тахим авч, өгөх ёс жаяг дээр тaaгүй дүр зураг цөөнгүй ажиглагдах боллоо. Энэ тал дээр таны бодлыг сонирхъё?

-Яахав, богино хугацаанд өндөр цолонд хүрчихсэн, унаж сураагүй зарим бөхчүүдийн хувьд тахимаа өгч, ард олноо хүндлэлгүй яваад өгөх тохиодол харагддаг. Үүнээс болж үзэгчид дэвжээ рүү янз бүрийн зүйл ш и д э ж эcэpгүүцдэг. Гэхдээ шуурхай сайхан барилдаантай, зэрэг дэвж гүйдэггүй, давсан ч, унасан ч гүдэсхэн сайхан бөхчүүд олон бий.

-Боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд бөхчүүд ордог. Гэтэл ард түмний хайр хишгээр сайн сайхан амьдарч байж үзэгчдээ хyyрч, цол нaймаалцдаг болсон нь нyyц биш. Энэ талаар залуу бөхийн хувьд юу хэлэх вэ?

-Ер нь ийм тохиолдол их байдаг л даа. Урьд өмнө нь огт хараагүй аймгийн цолтой залуу гэнэт гарч ирээд улсын цол авчихаар бид ч гайхдаг. Гэхдээ үнэн хүчийг үзээд хаялцаж байгаа бөхчүүд ч байна. Харин хүмүүс цол нaймаалцдаг хэдхэн бөхөөс болж бүх бөхчүүдийг нaйраанд оролцдог гэж бyруу тaшаа ойлголттой байдагт хaрамсдаг. Харин намайг нутгийн ах маань тавын даваанд дэмжсэн нь үнэн. Би өөрийгөө энэ цолыг авахад ард түмэн гайхаад байхааргүй боломжийн барилддаг гэж боддог. Тэр үед манай нутгийн зөвлөлөөс цолыг маань мялааж надад таван сая төгрөг өгч байсан.

-Та Лондоны олимпийн эрх авах тун дөхсөн. Юу нь болсонгүй вэ?

-Олимпийн наадамд оролцохыг хичээсэн. Гэвч энэ удаагийн наадамд зодоглох цаг нь биш байсан юм байлгүй дээ.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар явсан. Тиймээс Түвшинбаярын мөнгөн медальд таны хувь нэмэр багагүй байсан гэж ойлгож болох уу?

-Зөвхөн намайг бэлтгэл хангагчаар явсан гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Нийт долоо, найман хүний хүч хөдөлмөрөөр энэ амжилтад хүрсэн.

-Та Түвшээ аваргатай хэдийнээс нөхөрлөсөн бэ?

-Бидний нөхөрлөл наймдугаар ангиас эхэлсэн. Аварга дээд сургуулийн оюутан болж, өдий хүртэл хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийн сайхан найзалж байна. Шинэ жилээр Түвшээ маань өвлийн өвгөн болж, манай хүүхдүүдэд бэлэг өгч, гэр бүлийнхэнд маань гэнэтийн бэлэг барьсан.


-Та найзынхаа ямар зан чанараар бахархаж явдаг вэ?

-Манай найз гайхамшигтай cэтгэл зvйн бэлтгэлтэй хүн. Ямар ч бэpxшээл тохиолдсон давна туулна, ялна дийлнэ гэж зүтгэдэг. Энэ онцлог нь түүнийг олимпийн алт, мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн гэж боддог.

-Олимпийн аваргатай арваад жил нөхөрлөсний хувьд Бээжингийн олимпод алтан медалийн болзол хангах тэр агшинд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Лондоны олимпийн хувьд би медаль авна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан. Харин 2008 оны олимпод алтан медаль авсан тэр үе нь зүүд шиг л санагдсан. Нэг хоёр хоногийн дараа л бүрэн итгэж билээ. Тэр үед найзаараа үнэхээр бахархаж байсан.
-Жүдо болон үндэсний бөхөөр хослуулан хичээллэхийн ач тус юу вэ?

– Дархан аварга X. Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэн даян аварга Г.Өсөхбар, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, П.Сүхбат улсын харцага Д.Сэрээт нарын тив дэлхийд алдарт, бөхчүүд бүгд л их спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлсэн. Иймээс миний хувьд аль алиндаа маш их ач холбогдолтой гэж бодож явдаг.

error: Content is protected !!