УИХ-ын гишүүн П.Анужингийн аав Аж үйлдвэрийн гавьяат болжээ

/2021.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Зөвлөх инженер М.Пүрэв-Очир Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм.

Тэрбээр УИХ-ын гишүүн П.Анужингийн аав юм.

Энэ талаар П.Анужин өөрийн нүүр хуудастаа “Цагаан чулуутын шохойн чулууны орд, Далтын ураны орд, Шивээ овоогийн нүүрсний бүлэг ордын хайгуулын ажлыг удирдан хийлгэж нөөцийг батлуулахдаа “Өехий Цагааны” ордыг нээсэн. МУ-ын хүндэт баяжуулагч, МУ-ын зөвлөх инженер аав минь Аж үйлдвэрийн Гавъяат хэмээх цолыг хүртлээ. Цаг нартай уралдан биднээс илүү хөдөлмөрлөдөг нүнжигтэй хань, нөмөртэй аав, үлгэртэй өвөө тандаа ахин баяр хүргэн мэхийе гэж бичжээ.

Анужин өмнө нь нэгэн хэвлэлд өөрийн эцгийн талаар ярихдаа, Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй.

Төрсөн эцэг Р.Будын хамт

Гэвч хувь тавилангаар би төрснөөс өөрцгүй сайхан аав­тай болсон хүн. Хувь тавилан таагдашгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сур­гуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуу­лаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм.

Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна.

Уйлахад минь уйлж, ухаарахад минь баярлаж, миний амьдралын торгон мөч бүхэнд хамт байдаг, намайг өсгөсөн аавдаа би хайртай. Эр хүний уужуу тавиухан, сайхан сэтгэлийн амьд жишээ надтай дэндүү ойрхон байдаг юм. Энэ биеийг минь бэлэглэсэн, ухаан санаа, хувь тавилангийн минь ундарга болсон төрсөн аавдаа ч би хайртай хэмээн ярьж байжээ.

error: Content is protected !!