ТҮК-ийн гурван ажилтан Нарад гэнэтийн бэлэг барив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Н.Батмөнх нарын ТҮК-ийн гурван ажилтан Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.

Дуучин Нара буюу М.Нарантуяа тэдэнд туслах, шагналыг нь мялаах хандивын аян өрнүүлсэн. Улмаар Н.Батмөнхөд 14, түүнтэй хамт шагнал авсан хоёр ажилтанд тус бүр таван сая төгрөг гардуулж өгсөн.

Үүний дараа Н.Батмөнх тав, тухайн хоёр ажилтан тус бүр 500.000 төгрөгийг нь Tүлэнxийн төвд хандивласан. Тэгвэл ТҮК-ийн гурван ажилтан Нарад гэнэтийн бэлэг барьж, баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Энэ талаар Нара Хүүш ээ энэ хөөрхөн хайруудыг хараач ээ.

ТҮК-ийн менежер Та хаана байна, байгаа газар нь очоод хальт уулзаадахъя гэсэн юм. Тэнд энд явна гээд бгаа газраа хэлээд хоцрох шахам очтол манай гурван ах ийм гоё бэлэг бэлдчихсэн зогсож байдаг байгаа.

Ямар гоё юм бэ, ёстой л өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд шиг баярлалаа.

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн зүтгэдэг Б.Мөнхцэцэг даргатай ТҮК-ийн нийт ажилтан хамт олондоо шинэ оны халуун мэнд дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе өө гэжээ.

error: Content is protected !!