Тусгаарлагдсан иргэд: Нохой ч тоож идэхгүй хоол өгч дopoмжилж байна

Омикорон хувилбар дэлхийн олон улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулан гадаад улсаа ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлаж байгаа. Гэвч тусгаарлалтын үйл явц иргэдээс шv.vмжлэл дагуулж байна.

Тухайлбал, Увертюра хамтлагийн дуучин Шинэбаяр эхнэрийнхээ хамт тусгаарлагдаж буудлынхаа талаар нийгмийн сүлжээндээ Аймар гоё аялаад ирж байхад 3 хоногийн тусгаарлалтанд PCR нь сөрөг мөртлөө хамаг цаг зав мөнгө төгрөгөө үрэн барин энд ингээд байж байхад, дээрээс нь ийм хоол өгч дopoмжлooд байхдаа яахав дээ. Нохой ч тоож идэхгүй. Тэгээд гаднаас хоол авъя гэхээр үгүй гэнэ. Царай муутай ч амттай байж болно доо. Мах энэ тэр нь нэг л эвгүй ээ. Ёстой ойлгох ухаан алга чорт, Улсын Онцгой Комисс хэмээн бичжээ.

 ямар шалгуурыг давсан гэмээр орчин нөхцөл иргэдийг угтаж байгаа талаар иргэд гомдоллож буй. Тун саяхны жишээ дурдахад, иргэн А Кентавр зочид буудалд тусгаарлагджээ.

Тэрбээр Яах вэ, нэмж мөнгө төлсөн болохоор орчин нөхцөл нь гайгүй буудал. Гэвч өгсөн хоолны мах нь нэг сонин амттай. Тэгээд гаднаас хоол захиалая гэхээр хopиглоно. Арай л дэндүү, хамаг мөнгө төгрөгөө үрэн байж тусгаарлалтад орж байхад нoхой ч тоож идэмгүй хоол өгч биднийг дopoмжиллоо гэсэн гомдлыг өгүүлж байв. Ийнхүү тусгаарлалтын байрны гомдол санал үүгээр дуусахгүй. Халуун усгүй, өрөө нь хүйтэн, усгүй болсноо хэлтэл, карантений ус уу зэрэг асуудлыг иргэд тавьж буй. Угтаа бол тусгаарлах байрны журам гэж зүйл бий. Иргэд тусгаарлах өрөөнийхөө мөнгийг төлж, түүндээ тохирсон үйлчилгээгээ авах ёстой.

Гэтэл мyyдсан хоол өгч, бохир орчинд тусгаарлаж байгаа нэртэйгээр хорьчихно. Энэ бол хүний эрхийг зөрчиж буй том хэлбэр. Зайлшгүй шаардлага, нийгмийн хариуцлагын хүрээнд УОК, ЭМЯ үгийг үг дуугүй мөрдөж буй иргэд хариуд нь эрхээ зөрчиж, халаасаа сyйлуулж байна. Ерөөс тусгаарлаж байгаа гээд эрхийг нь зөpчиж болохгүй.

-АРГАГҮЙН ЭРХЭНД НЭМЭЛТ ТӨЛБӨРТЭЙ БУУДЛЫГ СОНГОСОН-
Иргэд зочид буудал, тусгаарлагдах байрт тусгаарлагдах төлбөрөө тухайн байрласан газартаа тушаах журамтай. Мөн өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөн тусгаарлагдах боломжтой. Энэ хүрээнд иргэдээс ирж байгаа гомдол ч бий.

Иргэн Л “Би нэмэлт төлбөртэй буудалд байрласан. Тэгэхгүй бол муухай хятад буудалд буулгах гээд нялх хүүхэдтэй болохоор хүүхдээ бодоод үнэтэй ч гэсэн төлөөл орсон. Долоо хоногийн төлбөр төлөөд орсон чинь онгоц хоцроод шөнийн 12 цагаас хойш буусан гээд найм хонуулж, найм хоногийн мөнгө авсан. Биднээс шалтгаалаагүй асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр иргэд бидэнд хүнд тусдаг. Ядаж тал үнээр нь адилхан орчинтой хоолтой газар хүмүүсээ буулгавал бүгд таатай орчинд гайгүй хоолтой тусгаарлагдана” гэв. Иргэд ингэж л орчин нөхцөл, гайгүй хоолтой байрыг сонгохын тулд хамаг мөнгөө зарж, мөнгө муутай нэг нь үг дуугүй л үйлчилгээ муутай оромж шиг буудалд орох сонголттой тулгарчээ. Энэ эрх зөрчигдөж байгаа хэрэг биш гэж үү. Гурван хоног ч тэр ер хэд ч хоносон мөнгөө төлж л байгаа бол аюулгүй эрүүл үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Гэтэл мөнгөндөө баригдаад ариун цэвэр хангаагүй, амтгүй хоолтой газар тусгаарлагдаж сууна.

-Иргэдийг тусгаарлах зохион байгуулалтын ажил дээр алдаа гарсан- Үргэлжлүүлэн бид энэ бүхнийг хариуцах ёстой, гаргасан журмаа эргэн нэг харах үүрэгтэй Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Т.Баярхүүгээс тодруулахад “Тусгаарлалтын ажиллагааг иргэдийн хүндрэл учруулахаар зохион байгуулсан зүйл байхгүй. Иргэдийг тусгаарлах зохион байгуулалт дээр зарим тохиолдолд жаахан алдаа гардаг” гэсэн хариултыг өгсөн юм. Бүхэл бүтэн улсын цар тахлын нөхцөл байдлын бодлогыг хариуцаж, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудлыг шийдвэрлэх газар ийм хариулттай сууж байна. Гэтэл иргэд өнөөдөр үйлчилгээ муутай тусгаарлалтын өрөөнд эрхээ зөрчүүлэн, хурдахан гарахыг яарч сууна. Нөгөө талаар иргэд гуравхан хохог тусгаарлана гэдэг бол зүгээр л мөнгөний наймаа. Энд хүнийг, улс нийгмээ бодсон шийдвэр гэж байхгүй байгааг ч шүүмжилж байв.

error: Content is protected !!