Жvжигчдийн олноос нyyгaaгvй гэр бvл /фото/

Олны танил эрхэмүүдээс эмэгтэйчүүд илүүтэй гэр бүлийнхээ хүнийг нyyцлах болжээ. Харин эрчvvд эсрэгээрээ гэр бvлээ ил тод байлгахыг эрмэлздэг бололтой. Шинэ оны босгон дээр жүжигчид ийнхүү гэр бүлийнхэнтэйгээ xaмтдаа авaxyyлсан гэрэл зургаар цахим хуудастаа мэндчилгээ дэвшvvлсэн юм. Ингээд уншигч танд гэр бүлээ нуудаггүй олны танилуудын гэрэл зургаас сонирхуулъя.

Жүжигчин Ж.Баясгалан. Түүний гэргий Мөнхтуяатайгаа хоёр ч дуу хамтран дуулж клипжүүлээд авсан гэдгийг мэдэх биз ээ. Хосууд хоёр хүү, ганц охинтой. Ж.Баясгалан, Өглөө бүхэн инээмсэглэлээр эхэлдэг. Өглөө бүр сэрсэндээ, нарыг харсандаа, мэдэрсэндээ баярладаг гэсэн юм.

Олны хайрыг татсан эгдүүтэй жүжигчин Жерри буюу Т.Бадамжав. Нөхрийг нь Э.Хосбаяр гэдэг. Же?рри өөрийгөө жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй гэнэ лээ. Ямартай ч хүүхэд байхдаа бүжиглэх их сонирхолтой байжээ. Бүжгийн дугуйландаа явахын тулд гэрийнхээ булан тохой бүрийг нэг бүрчлэн цэвэрлээд, хоол ундаа хийчихээд явдаг байсан аж. Учир нь ээж нь урлагийн хүн манайд байхгүй хэмээн ихэд дургүйцдэг байсан гэдэг. Түүний уйгаггүй хичээл зүтгэл бүжгийн улсын аварга хүртэл болгосон.

Фантастик продакшны жүжигчин Б.Ганчулууны гэр бүлийн уншигчид андахгүй таних биз ээ. Заяаны ханиараа сэтгүүлч бүсгүйг сонгосон. Түүний хань уран бүтээлийг нь ихэд дэмждэг гэнэ. Энэ тухай жүжигчин залуу, Зураг авалтын үед гэртээ очихгүй, дотныхоо хүмүүстэй уулзахгүй гээд ачаалал ихтэй ч уран бүтээл дуусахаар тайвширч сэтгэл сайхан болдог. Хамгийн гол нь мэргэжлийг маань нэг ч удаа үг, үйлдлээрээ эсэргүүцэж байгаагүй нь надад үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг шүү дээ хэмээн ярьсан удаатай.

Шинэ үе продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж олны танил болсон жүжигчин Отгоо буюу Отгонтуяа. Алдарт эхийн одонт халамжит ээж. Тэрбээр ам.ьдралынхаа ханиар Б.Гансэлэм гэх залууг сонгосон. Хосууд хоорондоо маш их ярилцдаг байна. Ингэж л хосын xapилцаагаа бат бөхөөр нь авч явдаг гэнэ шүү.

Олноо Тагтаа нэрээрээ танигдсан жүжигчин Р.Сүхболдын гэр бүл. Дуу сонсоод л уйлчихдаг нөхөр аж. Хуримынхаа үеэр хэд хэдэн удаа уйлаад амжсан нэгэн гэнэ шүү. Түүний ханийг М.Алтанзул гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Хосууд Хэцүү анги киноны үеэр танилцаж байжээ. Өнгөрсөн онд бүл нэмээд амжжээ.

Эмоци хамтлагийн жүжигчин Б.Номин. Түүний нөхрийг О.Чинбулга гэдэг. Хосууд хамтдаа влог хөтөлдөг.

Бүсгүйчүүдийн зүрхийг булгилуулдаг гэдэг жүжигчин М.Баярбат. Тэр хоёр дахь ам.ьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж буй. Тэд өнгөрсөн онд бүл нэмж гурав дахь үрээ өлгийдөн авсан юм. Ханийг нь Аззаяа гэдэг. Мөн жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн. Тэр КУДС-ийг төгссөн. Маск продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн.

error: Content is protected !!