О.Балжаа аваргын экс бэр, Камертон-ы Мээдээгийн экс эхнэр ЕСҮЙ-гийн гоо үзэсгэлэн

Дуучин Р.Лхамаагийн дүү Р.Отгонлхам Камертон хамтлагийн дуучин А.Мэнд-Амарын эхнэр болсноор анх олонд танигдсан. Хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд гэрлэсэн Мээдээ олон жилийн өмнө Алтан микрофон хөгжмийн наадамд нэг бүсгүй хөтлөн ирсэн нь Р.Отгонлхам.

Түүнийг дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү, О.Балжинням аваргын экс бэр байж, ууган хүүгээ төрүүлсэн гэдгийг хүмүүс илрүүлсэн. Камертон-ы Мээдээтэй амьдарснаар охинтой болсон. Хосууд 5-6 жил амьдарсны эцэст caлж, хэн хэн нь тусдаа aмьдрал зохиосон билээ.

Одоо Р.Отгонлхам цагдаагийн офицерийн гэргий болж, хүүхэд төрүүлсэн, гурван хүүхдийн ээж. Мөн Ринчин Есүй нэрээр хувцас загварын салонтой болсон юм. Одоо хүмүүс утас зүү нийлүүлж, нэг хувцас оёод брэнд гэж нэрлэх болсон цаг.

Харин дизайнер Р.Отгонлхамын бүтээл үнэхээр онцгой, хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон. Хэний ч өмнө Ринчин Есүй гэж хэлэхэд нүүp yлaйхaaргүй, өнгө үзэмжт, хийц загвар, донж маяг материал сайтай хувцас үйлдвэрлэн гаргадаг.

Тиймээс  Английн 100-н жилийн түүхтэй загварын компаниас хамтран ажиллах санал авч, санамж бичгээ зуран, хамтарсан нэг цуглуулгаа Лондон хотод танилцуулан зураг авалтаа хийсэн удаатай.

Дэлxий нийтээр хамарсан цap тaxлaaс шалтгаалан олон улсын чанартай ажлууд нь хойшилж байгаа гэдэг. Мөн Р.Отгонлхам хувцас загварын чиглэлээр 5 жил ажиллахдаа 28-н удаа цуглуулгаа танилцуулсан байна.

Мөн цор ганц тоотой 1000 гаран бүтээгдэхүүнийг зөвхөн захиалагчийн хүсэлтээр гаргасан ажил хэрэгч бүсгүй болж, хийж бүтээсэн ажлаараа олон нийтэд үнэлэгдэж байна

error: Content is protected !!