Үcчин Хосоо өөрийнхөө шoyнд зopиyлж 18 саяap xyвцacлажээ

Оддын үсчин гэгдэг мастер үсчин Б.Хосбаярыг үйлчлүүлэгч нар нь андахгүй танина. Харин олон түмэн түүнийг Т.Ариунаа, топ Э.Одгэрэл нарын үсний засалтыг хийдэг байсан гэдгээр нь илүү мэднэ.

Түүний Khos master hair couture show-2022 арга хэмжээ Шангри-Ла-д болов. Энэ үеэр урлаг соёл, загварын ертөнцийнхөн нэгэн дор цугласан юм. Уг шоундаа зориулж Азийн шилдэг үсчин Хос мастер цогц интертайнментийн захирал Б.Хосбаяр буюу Хосоо 18 сая төгрөгийн үнэтэй хувцаслалтаар гангарчээ.

Түүний өмссөн гадуур хүрэм нь Carardli 8 сая 400 мянга, цамц, хослол, ороолт нь Говь брэндийнх ажээ. Зөвхөн энэ үдшийнхээ гоёлд зориулж худалдан авсан гэв.

error: Content is protected !!