Жүжигчин Р.Нандинцэцэг СТА болов

Жүжигчин Р.Нандинцэцэг Хөхөөний үүр киноны гол дүрээрээ анх үзэгчдийн танил болсон. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн тус кинонд залуу жүжигчин гэхэд тун чадварлаг тоглосон хэмээдэг.

Тэрбээр мөн Асрагч аав кинонд ээжийнхээ үгэнд ордоггүй болж бүтэхгүй найз нөхдийн нөлөөнд автсан муу охины дүрийг бүтээсэн. Түүнчлэн олон ангит кино болох Гэнэтийн зочид зэрэг киноны дүрээр олонд танигдаж буй залуу жүжигчин.

Жүжигчин бүсгүй өнгөрсөн баасан гарагт СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрбээр SINGLE GUYS киноны нээлтийн арга хэмжээний үеэр энэхүү цол тэмдэгийг хүртсэн байна.

Тэрбээр өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярицлагадаа ойрын хугацаанд гэр бүлтэй болохыг бодож байгаа. Тэрний дараагаар кареараа илүү томоор төлөвлөж л байгаа. Надад өмнөө тавьсан маш олон зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хичээнэ дээ хэмээн ярьж байжээ.

Түүний уг яриаг сонссон ойр дотных нь манай хүн нөхөр хайж яваа юм байна. Юун нөхөр, найз залуугүй ганц бие шдээ гэж хошигносон гэнэ шүү. Монголчууд буруу ярьж, зөв ойлголцдог ард түмэн дээ. Залуухан бүсгүйд харц унагах залуус олон биз.

error: Content is protected !!