Жүжигчин О.Бат-Өлзий: Намайг танихгүй л байна даа. Зоригоо ч хүүхэд шиг болжээ гэж бодож тэнэrтэв

Жүжигчин О.Бат-Өлзий шинэ оны босгон дээр андыгаа яaж xөгтэй инээдтэй баярлуулсан тухайгаа өөрийн цахимдаа бичсэн байна.

Түүний баярлуулсан анд нь Санаж яваарай гол дүр, мөн Загийн алим-ын Ханбүргэд гээд кино урлагт бүтээсэн дүрүүдээр нь ард түмэн мэднэ.

Ерээд оны эхээр Хөхөөтэй цаг нэвтрүүлгийг үндэсний телевизээр хөтлөн явуулсан нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн. Тэрээр төрийн шагналт зохиолч Долгорын Нямаагийн хүү Н. Зориг юм. 

Жүжигчин О.Бат-Өлзий  :

Өнгөрсөн шинэ оны босгон дээр андыгаа баярлуулах санаатай гэнэт өвлийн өвгөн болж ороод баярлуулья гэж бодоод (сүрприйз) орцны үүдэнд нь ирээд орох гэтэл кодын мартаж орхиж, яалтачгүй өөрөөс нь кодын асуух боллоо. 

Зоригоо орцны код хэд вэ?

– Өө чи тэд тэд гээд дар…(онгойв)

– За би чамд хэлэлгүй гэнэт өвгөн болж орье гэж бодсон юм чи мэдчихлээ. Гэхдээ чи намайг хараад өвгөн ирлээ гээд хүүхэд мэт баярлаарай.

– За тэгнээ тэгнэ…дид дид. Би лифьтээр гарч найзын хонхыг дарлаа.

Зоригоо хаалга онгойлгож намайг хараад:

– өвлийн өвгөн аав над дээр ирлээ гоёо..гоёодоо…хүүхэд мэт баярлав.

Би ч найзынхаа ингэж баярлаж байгааг хараад Намайг танихгүй л байна даа. Зоригоо ч хүүхэд шиг болжээ гэж бодож тэнэrтэв. Жүжигчид ээ гэж…

Жүжигчин Н.Зоригийн охин З.Номундарь гэдгийг олон хүн мэднэ. Ээж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн нэгэн бөгөөд гадаадад сурахаас илүүтэй урлагийн хүн болохоор зөрүүдэлсэн гэдэг.

Мөн З.Номундарь нэгэн удаа Аав минь сая ярьж байна. Урд шөнө намайг зүүдэлсэн гэнэ. Зүүдлэхдээ бүр жаахан байгаагаар минь зүүдэлсэн гэнэ… Би аавдаа зөндөө их хайртай… Би бол Зоригийн Номундарь хэмээн фэйж хуудсандаа бичиж байв. 

error: Content is protected !!