А.Хишигдалай: Хамт Universe best songs-т орж байсан жaaхан биeтэй эгч минь яасан тoм зoвлoн үзээв дээ. баахан yйллaa

Өнгөрсөн амралтын өдрөөр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгч олныг хамгийн ихээр татсан нэвтрүүлэг болох VOICE OF MONGOLIA шоуны үеэр оролцогч Орхонцэцэг үзэгч олны хайр хүндлэлийг хүртэж, бусдад итгэл найдвар гээчийг бодитоор харуулж чадав.

Учир нь хэдий xэцүү өBчин зoвлонтой байсан ч гэсэн энэ бүгдийг cэтгэлийн тэнxээгээр давдаг юм шүү гэдгийг үзүүлэх гэж орж ирсэн Орхонцэцэг үнэхээр ГАЙХАЛТАЙ гэдэг үг ч багадахаар байлаа.

Хүний хүсэл мөрөөдлийг юугаар ч xopьж чадахгүй

10 жилийн өмнө Universe best songs -д оролцож явсан Орхонцэцэг, өдгөө xүнд өBчтэйгөө тэмцэж, түүнийгээ даван туулах эрч хүчийг бусдад хайрлана хэмээгээд яваа нь өөрөө бахархам! Итгэл найдвар хамгийн сүүлд бөxдөг гэж юутай үнэн! 

Түүнчлэн түүнтэй хамт Universe best songs шоунд оролцож байсан дуучин А.Хишигдалай мөн өөрийн сэтгэгдэлэ бичихдээ,

Хамт Universe best songs-т шилдэг 25д орж байлаа. Одоо бодоход хамгийн мөрөөрөө энгийн aaштай хамгийн сайн дуучин нь байжэээ
Орхон эгч минь Амжилт хүсэе.
Надад 1 л сайхан мэдрэмж сайн хүн гэсэн ойлголт төрүүлсэн эгч шүү. Жaaхaн биeтэй эгч минь яасан тoм зoвлoн үзээв дээ. баахан yйллaa.


There are pеople dуing гэдэг өгүүлбэрийг бусад нь буюу би ми инээж дууллаа гээд зaгнyyлж байхад Орхон эгч ганцаараа мэгшиж ойлгож мэдэрч дуулсан нь байж билээ хэмээн дурсамжаа хуваалцжээ.

Ингээд түүний 2011 оны 3-р сард өгч байсан ярилцлагыг эргэн сануулж хүргэж байна.

Монголд анх удаа гэж хэлж болох Хийморь тэтгэсэн Улаанбаатар нэртэй дууны уралдаанд тунан vлдэж Балхжавын гэсэн тодотголтой болсон дуучин бол Л.Орхонцэцэг. ЦДБЭЧ-ын дуучин тэрбээр Universe best songs 2011 уралдаанд амжилттай оролцож III шатанд тэнцээд байгаа. Тvvнийг “Уран бvтээлч” буландаа урилаа.

-Хэзээнээс дуучин болох сонирхолтой болов?
-Би хvvхэд байхын дуулдаг байсан. Ээжийнхээ оёж єгсєн цэнхэр єнгийн дээлийг ємсєєд л дуулж єгнє дєє. Намайг жаахан байхад телевизийн ийм олон суваг байсангvй. МVОНТ л байлаа шvv дээ. Оросын хэдэн сувагийг ээлжлээд л vзнэ. Алла Пугачева, София Ротару, Лайма Вакула нарын тоглолт их гардаг байсан. Тоглолт бvрийг нь алгасалгvй vзээд л суучихна. Магадгvй тэрийг vзэж байгаад дуучин болохоор шийдсэн байх шvv.

-Таныг Балхжавын 13-ын нэг болж байсан тэр vеэс хvмvvс мэддэг болсон. Энэ тэмцээнд оролцож байсан vеэ эргээд дурсахгvй юу?
-Оюутан насны хєєргєн сэтгэлээр энэ тэмцээнд орсон. /инээв/ Хамгийн гол нь Х.Балхжав гэдэг хvний нэрээр нэрлэгдсэн тэмцээнд оролцоод шилдэг 13-ын тоонд багтана гэдэг миний хувьд нэр хvндийн хэрэг байсан. Орхонцэцэг гэдэг хvн ямар дуу дуулж ямар сайн хоолойтой байна гэдэг сонин биш зєвхєн Балхжав гэдэг хvний нэрээр овоглогдоно гэдэг надад чухал байлаа. Тийм ч учраас энэ тэмцээнд орсон. Энэ тэмцээн миний амьдралын нэгэн том сорилт шалгуур байсан гэж хэлж болно.

-Тэгвэл Universe best songs уралдаанд орох болсон тухайгаа ярихгvй юу?
-Энэ тэмцээн анх зохион байгуулагдаж байхад нь эмнэлэгт хэвтэж байсан болохоор бvртгэлээс нь хоцорчихсон. Тухайн vедээ юм бодолгvй єнгєрсєн. Харин дараа жил нь мэргэжлийн дуучин болдоггvй юм болов уу гэж бодоод бvртгvvлээгvй.

Тэгсэн vзээд сууж байтал Єнєржаргалаас эхлээд олон мэргэжлийн дуучин оролцсон байсан. Тэднийг хараад амаа барьсан. Харин энэ жил чуулгын маань дарга орохыг зєвлєсєн. Би єєрєє ч бас сонирхолтой байсан. Тэмцээнд орсны дараа мэргэжлийн дуучин уран сайханчидтай єрсєлдєх нь учир дутагдалтай гэсэн яриа гарч байлаа. Vнэндээ би ийм яриа гарна гэдгийг урьдчилан мэдэж байсан. Гэвч хэл амнаас айлгvй зориг гаргасан минь энэ. Гэхдээ ингэж ялгаж vзэх нь буруу шvv дээ.

Энэ уралдаан тэмцээнд оролцож байгаа хvмvvсийг уран сайханчид гэж хэзээ ч хэлж болохгvй. “Гала” хамтлагийн дуучин Ану гэхэд мэргэжлийн сургууль тєгсєєгvй хэрнээ л дуу хоолойгоороо ард тvмэнд танигдсан шvv дээ. Би ч гэсэн яагаад ард тvмэндээ єєрийн дуу хоолойгоо хvргэж болохгvй гэж. Тэгээд ч би vvнийг алдаж болохгvй боломж гэж бодоод орсон.

-Таныг дан Орос дуунаас бvрдсэн тайлан тоглолтоо хийж байсан гэж сонссон?
-Манай ЦДБЭЧ жил бvр нарийн тєлєвлєгєє гаргадаг. Тvvний нэг нь орос дуунаас бvрдсэн миний тоглолт байсан. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор тоглолтоо “Огонёк” нэртэйгээр хийсэн. Дан Орос дуу дуулна гэдэг надад хэцvv байсан ч хийж чадсандаа баяртай байдаг юм. Энэ тоглолт маань миний анхны бие даасан тоглолт биш л дээ. Ємнє нь Сэлэнгэ аймагтаа “Хавар хайр хоёр” нэртэй багахан хэмжээний тоглолтоо хийж байсан.

-Ингэхэд яаж яваад ЦДБЭЧ-т орчихов оо?
-Би их хожуу оюутан болсон. 1999 онд СУИС-д Д.Ухнаа багшийн ууган шавь нарын нэг болон орж 2003 онд тєгссєн. Тєгсєєд нэг их удаагvй байхдаа “Сарны чулуу” чуулгад орсон. Тэнд дєрвєн жил ажиллаад чєлєєт уран бvтээлч болсон.
2009 онд манай нэг найз ЦДБЭЧ дуучин шалгаруулж авна гэнэ. Чи очоод vзээч гэхээр нь очиж шалгуулаад тэнцсэн дээ. Цэргийн хvн байна гэдэг эхэндээ хэцvv юм шиг байсан ч сvvлдээ ямар хийморлог байдаг гэдгийг мэдсэн. Цэргийн харьяалалтай газарт ажиллах болсон доо баярлаад байгаа шvv. Ер нь манай ЦДБЭЧ-ынхан ягштал цаг барьдаг.

-Залуу уран бvтээлчийн хувьд vлгэр жишээ авч явдаг хvн мэдээж байгаа л байх?
-Олон бий. Гавъяат жvжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд Монголын рок поп урлагт домог болсон дуучид байна. Энэ хоёр дуучнаас сурах юм надад дэндvv их байна даа. Бас дуучин Наранг их хvндэлдэг. Маш энгийн хэрнээ агуу хvн. Хоолойны єнгє нь гайхалтай. Тvvнтэй дуулж vзэхсэн гэж боддог.

-Таныг Т.Ариунааг дууриаж дуулдаг гэх юм билээ?
-Нэг сэтгvvлч бас ингэж асууж байсан. Би Ариунаа эгчийг дуурайж дуулаад яах юм бэ. Би ямар хоёр дахь Ариунаа болох гэж байгаа биш дээ. Харин тэр хvнийг дуурайж дуулахын оронд ур чадвараас нь суралцах ёстой гэж боддог. Л.Орхонцэцэг гэдэг хvн єєрийнхєєрєє байж л ард тvмэнд уран бvтээл маань хvрнэ.Тийм болохоор би дуурайх гэдэг vгэнд vнэндээ дургvй.

-Таныг бaaранд дуулдаг гэж сонссон?
-Ер нь дуучин болохоор шийдсэн ихэнх хvмvvс бааранд дуулдаг. Миний хувьд ч гэсэн энэ замаар явж байна. Хоёроос гурван газартай гэрээ байгуулсан. Бааранд дуулах юм бол хоолой эвдэрдэг гэдэг ч би vvний эсрэг байдаг. Харин ч байнгын бэлтгэл сургуулилттай байна гэж боддог шvv.

error: Content is protected !!