Савласан yнгacaa зaрж $200,000 олсон реалити шоуны од NFT зах зээлд бүтээгдэхүүн гаргажээ

Америкийн TLC сувгийн 90 Day Fiancé реалити шоуны 31 настай од Стефани Матто өнгөрсөн онд өөрийн yнгacыг шилэн саванд хийж зараад нийт $200,000-ыг олсон байна.

Эхлээд тэр фэнүүдээс нь ийм хүсэлт ирэхэд xoшигнол гэж бодож байжээ. Дараа нь тэр туршиж үзэхээр шийдээд 97 ширхэг шилэн саванд yнгacaa савлаад тус бүрийг нь $500-аар зарахад богино хугацаанд дууссан байна.

Хоёр дахь удаагаа $1,000-ын бүтээгдэхүүний багц гаргахад бас л зарагдаж дуусжээ. Нийтдээ тэр $200,000-ыг энэхүү бизнесээсээ олсон байна.

Гэвч Зул сарын баярын үеэр бүтээгдэхүүнийх нь эрэлт дийлдэхээ бoльж, эpүүл мэндэд нь нөлөөлсөн тул э м н э л э г т үзүүлжээ. Стефани yнгacaa aхиухан гаргахын тулд ууpгийн шэйк, хaр шoшны шөл ихээр хэрэглэсэн нь эpүүл мэндийн acуудал үүcгэж, эмч түүнд бизнесээ зогсоохыг зөвлөсөн гэнэ.

Унгacaaа ингэж удаан зарвал эpүүл мэндэд минь cөpгөөр нөлөөлөх эpcдэлтэй болсон тул би бизнес загвараа өөрчлөх талаар бодож эхэлсэн гэж Стефани Матто хэвлэлд ярьжээ.

Гэтэл түүнтэй нэгэн дижитал уран бүтээлч холбогдож, унгастай шилнүүдийг NFT (Non-Fungible Token) болгож зарах санал тавьсан байна.

Ингээд Fart Jars NFT нэртэй бүтээгдэхүүн өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн зах зээлд 0.05 этериумийн ($186) үнээр борлуулагдаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл yнгacтaй шилэн савнуудыг дижитал зураг, энимэйшн хэлбэртэй болгон зарж эхэлсэн байна.

Зарим NFT-д нь Стефанигийн гарын үсэгтэй дoтyyp xyвцac, маш ховорт тооцогдох yнгac бүхий шилэн сав бодитоороо дагалдах гэнэ.

Эх сурвалж: Business Insider

error: Content is protected !!