Voice of Mongolia-д ГAHЦAAPДАЖ буй Ууганаа

The Voice of Mongolia шоуны гуравдугаар улирлын эхний дугаарууд үзэгчдэд хүрч байна. Шоунд хоёр өөрчлөлт орсны нэг нь шүүгч С.Ононбатын оронд Б.Наранзун ажиллах болсон явдал.

Харин нөгөө нь хөтлөгч Г.Анхбаяр шоуны бүрэлдэхүүнд багтахаа больж, Э.Ууганбаяр ганцаар хөтөлж буй нь.Өмнө нь авьяас чадвар, дадлага туршлагаараа хоршиж, Авьяаслаг монголчууд шоунаас хойш үзэгчдэд эчнээ дасал болсон болохоор ч тэр үү, Ууганааг ганцааранг нь харах нэг л сонин.

Үзэгчид ч эхнээсээ сошиал орчинд Ууганаа маань гaнцaaрдаж байгаа болов уу гэлцэх болж.

Г.Анхбаярын хувьд Central телевизийг үүсгэн байгуулж, өөрийн карьерыг бүтээх ажилд ханцуй шамлан орсон. Э.Ууганбаяр ганцаар гэлтгүй шоугаа чадмаг хөтөлж байна.

Жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, түүндээ ч урамшсан Э.Ууганбаяр реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоуг хөтлөн явуулдгаар нь үзэгчид сайн мэднэ.

Сүүлийн үеийн хамгийн нэр хүндтэй, томоохон арга хэмжээ, ёслолыг хөтөлдөг болсон жүжигчин Э.Ууганбаяр хөгжилтэй яриа, сэргэлэн зангаараа ямар ч арга хэмжээг уйдаахгүй хөтөлдөг хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл тэрбээр оюутан ахуйдаа ийм залуу байжээ.

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүний алба хашдаг тэрбээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцож, МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг аж. Жүжигчин залуу тус нийгэмлэгийг 2018 оноос хойш тэргүүлж яваа гэнэ.

error: Content is protected !!