ThunderZ: МҮОНРТ-ийнхэн миний дүрсэнд дуу дэвссэн учир дахиж нэвтрүүлэгт нь орохгүй

 Шинэ он солигдох орой МҮОНРТ-ээр Баярын мишээл шоу нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт рэппэр ThunderZ оролцож, дуулсан аж.

Гэвч МҮОНРТ-ийн эвлүүлгийн багийнхан түүний зөвшөөрөлгүйгээр дуулж буй дүрсэнд нь өөр студидэд дуулсан дууг нь тааруулж, эвлүүлэн найруулжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудастаа “МҮОНРТ-ийн студид дуулсан юм.

Тэр студид очиж бичүүлэхдээ өөрөө амьдаар үглэсэн аж. Ингээд Яг энэ чигээр нь л гаргаарай гэж хэлжээ. Гэвч МҮОНРТ-ийн баг дүрсний нь наана студийн бичлэг тааруулж, монтажилсан байна.

Энэ тухайд ThunderZ Студи дэх дуугаралт муу байсан ч гэсэн aмьдaaраа vглэж, энэ чигээр нь нэвтрүүлэхийг хүссэн. Гэтэл зүгээр дууг нь дэвсчихсэн байх юм. Тийм бол яах гэж дахин дахин дуулуулж, бичиж авдаг юм бэ. Үзэж байгаа хүмүүс биднийг л ам барьсан байна гэж бодно хэмээгээд Дахиж МҮОНРТ-ийн дуулуулах гэсэн ямар ч нэвтрүүлэгт орохгүй гэжээ.

error: Content is protected !!